Шонхор шувууны хамгаалал Сургууль хоорондын харилцааны хөтөлбөр
Хамгаалал гэж юу вэ? Хамгаалал гэдэг нь байгалийн баялгийг хамгаалж, зөв зүйтэй ашиглана гэсэн үг юм Байгалийн нөөцийн жишээ нь Ус Амьтан Ургамал Хатуу түлш Хүн төрөлхтөн ирээдүйн оршихуйнхаа төлөө байгалийн баялгийг хадгалж хамгаалах ёстой Хадгалан хамгаалахгүй бол олон зүйл устаж үгүй болно.
Яагаад шонхор шувууг хамгаалах ёстой вэ? Шонхор шувуу бол махчин шувуу бөгөөд бусад амьтдыг барьж хоол тэжээлдээ хэрэглэнэ. Шонхор шувуу бол хүнсний гинжин хэлхээний оройд байгаа махчин шувуу. Хоол тэжээлийн гинжин хэлхээнээс мачин амьтдыг салгавал экосистемийн тэнцвэрт бус байдал бий болно. Шонхор шувуу уствал жижиг мэрэгч амьтан асар олон тоогоор үржинэ. Ингэснээр хүний эрүүл мэнд, хөдөө аж ахуйн ургамалд сөрөг нөлөөлнө.
Биологийн төрөл зүйл ба шонхор шувуу Биологийн төрөл зүйл ба шонхор шувуу Дэлхий дээр амьдралын олон хэлбэр оршин байдаг. Хүн төрөлхтөн эх дэлхийнхээ баялаг био төрөл зүйлийг хамгаалж хайрлах ёстой. Шонхор шувуу нь дэлхийн олон ард түмний түүх, соёл, урлаг ардын дуу хөгжимд агуулагдан ирсэн.
Шонхорт учирч буй аюул занал- амьдрах орчны доройтол Ой модыг устгаснаас шалтгаалсан ХАА-н эдлэн газрыг нэмэгдүүлснээс үүссэн амьдрах орчны доройтол амьдрах орчны доройтлоосүүдэн шонхор шувуу хоол тэжээлгүй болж, үүрлэх газар ховорддог. амьдрах орчны доройтлоос үүдэн шонхор шувуу устах аюулд орох буюу устаж үгүй болно.
Шонхор шувуунд учирч буй аюул-барьж устгаж буй байдал Хоол тэжээл хомсдуулж байна гэж үзсэнээс шонхор шувууг хүмүүс устгаж байна. Шонхор шувууг урхидаж бариад шонхор сургагчдад зардаг. Хууль бусаар барьсан олон шонхор шувуу хил давуулан гаргах үед үхэж үрэгддэг. Шонхор шувууг ачсан загасан дор нуусан байдал Шонхор шувууг ихээр барьснаас үүдэн тоо толгой нь эрс цөөрнө. Уралдааны тагтааг барилаа гэж хордуулсан эгэл шонхорууд.
Шонхорт учирч буй аюул-цахилгаанд цохиулах Шонхор зэрэг махчин шувуу цахилгаанд цохиулж үхдэг. Хээр тал газрын шувууд цахилгааны утсан дээр сууж байгаад цахилгаанд цохиулдаг. Хятадын Чинхай мужид цахилгаанд цохиулж үхсэн идлэг шонхор
Шонхорт учирч байгаа аюул-ДДТ ХАА-н ургацыг хөнөөгч шавьжийг устгах зорилгоор тариаланчдын хэрэглэж байсан пестицидийн нэг төрөл бол ДДТ бөгөөд 1940-өөд оноос ашигласан. Хоронд хордсон шавьжийг жижиг шувууд идээд хорддог Хордсон шувуудыг барьж идсэн эгэл шонхор ДДТ-гийн өндөр тунд хордсон байдал. Энэ хорноос үүдэн эгэл шонхрын өндөгний хальс маш нимгэн болох ба эх шувуу өндгөө дарахаар дээр нь хэвтэх үед өндөг хагардаг. АНУ-ын зарим нутагт ийм байдлаар эгэл шонхрын тоо толгой маш ихээр хорогдон устсан байдаг.
Шонхор шувууг буцаан тавих хөтөлбөр 1970-аад оноос эхлэн биологичид шонхорыг тэжээмэл орчинд үржүүлж эхэлсэн. Эгэл шонхрыг тэжээвэр орчинд үржүүлж Европ, Америкт зэрлэг байгальд нь буцааж тавьдаг. Дэлхийн олон оронд шонхор шувууг дахин нутагшуулсан туршлага бий. Болгарт шонхорыг дахин нутагшуулах хөтөлбөр
Тэжээвэр нөхцөл дэх үржил Дээр үед сургах шонхор шувууг дан байгаль дээрээс нь барьж сургагчдад зардаг байсан. Шонхор сургагчид 1970-аад оноос шонхорыг тэжээвэр нөхцөлд үржүүлж болох боломжийг бий болгосон. Шонхор сургагчдад зориулсан шонхор шувуу үржүүлгийн газрууд дэлхийд олноор бий болсон. Үржүүлгийн газар шонхор шувууг үржүүлнэ гэдэг нь зэрлэг байгалиас цөөхөн шонхор шувууг барина гэсэн үг.
Хамгаалах төсөл Абу Дабигийн байгаль орчны агентлагаас дэлхий даяар шонхор шувуу хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлдэг. амьдрах орчны доройтолболон хэт их ганаснаа үүдэн Болгарт идлэг шувуу устаж үгүй болсон. Дахин нутагшуулах төсөл эхлээд байна. Монголд идлэг шонхор шувууны 5,000 үүр тавьсан. Шувуу цахилгаантай шугаман дээр сууж цахилгаанд цохиулахаас хамгаалж өндөр шон суулгасан байдал
Талархал Энэхүү Пауэр пойнт танилцуулгад хэрэглэсэн зураг бичвэрийн зохиогч, зурагчид, шувуу сургагчид, судлаач биологичдод гүн талархлаа илэрхийлье. Stig Olsen Chris Johnson Dimitar Ragyov Andrew Dixon Vitaliy Sokolov Paul Vercammen Ma Ming Peter Leek Lee O’Dwyer Funded by the Environment Agency, Abu Dhabi and supported by Mongolian Ministry of Nature Environment and Tourism. Implemented by International Wildlife Consultants , UK and Wildlife and Conservation Center, Mongolia