Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

Судалгаанд суурилсан их сургууль: хөгжлийн боломж, арга зам

Similar presentations


Presentation on theme: "Судалгаанд суурилсан их сургууль: хөгжлийн боломж, арга зам"— Presentation transcript:

1 Судалгаанд суурилсан их сургууль: хөгжлийн боломж, арга зам
“Олон улсын зөвлөхүүдийн зөвлөлийн 2-р хурал” Судалгаанд суурилсан их сургууль: хөгжлийн боломж, арга зам “Судалгааны их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” боловсруулах ажлын хэсэг” док(ScD)., проф. Л. Оюунцэцэг, ШУТИС-ийн профессор

2 АГУУЛГА / CONTENT Мэдлэгийн эдийн засгийн нөхцөл дэх орчин үеийн их сургууль: Хөгжлийн чиг хандлага, нийгэм-эдийн засагт гүйцэтгэх үүрэг 2. Монгол улсын ДБС-ын зорилт: Судалгааны их сургуулийн хөгжлийн үзэл баримтлал Contemporary Universities in Knowledge Society & Economy: Development Trends, Role in Society & Economy 2. Challenges of Mongolian HE Sector: Development Concepts of Research University

3 Эдийн засгийн систем Мэдлэгт суурилсан эдийн засаг: Шинэ эдийн засаг:
Эдийн засгийн нөөц: МЭДЛЭГ Уламжлалт эдийн засаг Эдийн засгийн нөөц: БАЙГАЛИЙН БАЯЛАГ, ТҮҮХИЙ ЭД

4 Хүн төрөлхтний ирээдүйн хөгжлийн чиг хандлага: ШУТД- ТҮҮХЭН ЭРГЭЛТ
Хүн төрөлхтний ирээдүйн хөгжлийн чиг хандлага: ШУТД- ТҮҮХЭН ЭРГЭЛТ 5T+2T= 7Т IT-Information Technology ВT- Biotechnology NT- Nanotechnology ET- Еnergy Technology ET-Еnvironmental Technology CT- Сultural Technology DT- Design Technology MT-Үйлдвэрлэлийн технологи (Manufacturing Technologies) RT- Нөөцийн технологи (Resource Technologies) HT - Эрүүл мэндийн технологи (Health Technologies) Жишээ: Цоо шинэ технологи: “3-D Printing” - олон салбарт хувьсгалт өөрчлөлт авчирч байна .

5 Мэдлэгийн эдийн засгийн үндсэн шинжүүд
Үндсэн потенциал: Боловсролтой, өндөр ур чадвар бүхий, бүтээлч сэтгэлгээтэй ХҮНИЙ НӨӨЦ МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСАГ Нийгмийн приоритетүүд: Амьдралын өндөр чанар, оюуны хөгжил, хувь хүний өөрийгөө нээн илэрхийлэх байдал, бие даасан бүтээлч хандлага Үйлдвэрлэлийн үндсэн нөөц: МЭДЛЭГ БА МЭДЭЭЛЭЛ Төрийн ИННОВАЦИЙН БОДЛОГО, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН бүрэлдэн хөгжих хандлага Инновацийн системүүдийн үүсэл хөгжил: ГИТ1, ҮИТ2, БИС3, СИТ4, КИС5 ИННОВАЦИЙН ПРОЦЕСС, үйл ажиллагааны эрчимжилт, өргөжин тэлэлт Инновацийн үүрэг ач холбогдол нэмэгдэх, ИННОВАЦИЙН ЗАХ ЗЭЭЛ хөгжих хандлага Эдийн засаг, нийгмийн хүрээн дэх ИНТЕГРАЦИ-ийн үйл явцын өргөжин тэлэлт МХХ (ICT) болон үйлчилгээний секторын давамгай хөгжил © L.Oyuntsetseg, MUST

6 Мэдлэгийн эдийн засгийн 4 тулгуур:
1. Эдийн засаг, эрх зүйн зохицуулалтын механизм (Economic incentive & institutional regime) 2. Боловсрол мэдлэгтэй, бүтээлч, ур чадвар бүхий хүний нөөц(Educated, creative and skilled people) 3. Мэдээллийн динамик дэд бүтэц (Dynamic information infrastructure) 4. Үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоо (Effective National Innovation System) Инноваци- Өсөлтийн гол эх сурвалж © L.Oyuntsetseg, MUST

7 Их сургууль ба Үндэсний инновацийн тогтолцоо
Их сургууль ба Үндэсний инновацийн тогтолцоо ©Ë. Îþóíöýöýã, ØÓÒÈÑ

8 ИХ СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТҮҮНИЙ ОНЦЛОГ
Мэргэжилтэн бэлтгэх Сургалт Судалгаа Мэдлэг бий болгох Нийгмийн үйлчилгээ Нийгэмд үйлчлэх

9 ИХ СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА
ИХ СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА Нийгмийн чиг баримжаатай их сургууль Бизнесийн чиг баримжаатай их сургууль Сургалт + Судалгаа + Үйлдвэрлэл + Нийгмийн хариуцлага Сургалт + Судалгаа + Үйлдвэрлэл Судалгааны чиг баримжаатай их сургууль Sustainable University Entrepreneurial University Сургалтын чиг баримжаатай их сургууль Сургалт + Судалгаа Research University Сургалт Teaching University

10 Чанар- Үйлчилгээний чанар: Сургалт, Судалгаа, Нийгмийн үйлчилгээ
ИХ СУРГУУЛИЙН ТҮЛХҮҮР ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД: Чадварлаг МЭРГЭЖИЛТЭН ШУ-ны үндэслэлтэй үнэн бодит МЭДЛЭГ Чанартай ҮЙЛЧИЛГЭЭ Чанар- Үйлчилгээний чанар: Сургалт, Судалгаа, Нийгмийн үйлчилгээ 2. Бүтээмж- Их сургуулийн нөөцийг үр ашигтай, оновчтой ашиглах, Мэдлэг бүтээх 3. Инноваци- Сургалтын агуулга, арга технологи, Судалгаа Шинжилгээ, Мэдлэг, оюуны бүтээлийг хэрэглээний эргэлтэнд оруулах 4. Нийгмийн хариуцлага- Улс орны хөгжилд хувь нэмэр оруулах, түлхэц үзүүлэх

11 ИХ СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙГ ХАНГАХ АРГА МЕХАНИЗМУУД:
ИХ СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙГ ХАНГАХ АРГА МЕХАНИЗМУУД: Бэнчмаркинг(Түвшин тогтоох): Өөрийн байр суурийг тодорхойлж үнэлэх, бусдын сайн туршлагаас бүтээлчээр суралцах: Ranking Өөрийн үнэлгээ, магадлан итгэмжлэл- Үндэсний болон Олон улсын : Хүлээн зөвшөөрөгдөх Чанарын удирдлагын тогтолцоо: Үйлчилгээний чанарыг сайжруулах (ISO9001 ОУ-ын стандарт) Үр дүнгийн менежмент (Result –based Management): Удирдлагын чухал арга хэрэгсэл Сургалтын арга технологи: CDIO, Е-сургалт Инновацийн дэд бүтэц (Innovation Infrastructure): Инновацийг хөгжүүлэх механизм

12 TOP Их сургууль: TR-Ranking
13 performance indicators: Teaching: the learning environment (worth 30 per cent of the overall ranking score) Research: volume, income and reputation (worth 30 per cent) Citations: research influence (worth 30 per cent) Industry income: Innovation (worth 2.5 per cent) International outlook: staff, students and research (worth 7.5 per cent).

13 TOP Их сургууль:SQ-Ranking Quacquarelli Symonds (QS)
5 бүлэг үзүүлэлт: Academic reputation, Based on global academic survey, Scopus (worth 40%) Student-to-faculty ratio (worth 30%) Citations per faculty (worth 20%) International faculty ratio(worth 5%) International student ratio (worth 5%).

14 Их сургуулийн хөгжил: “СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ”-ийн 10 үндсэн шинж: Хэфейн тунхаглал, 2013.10.10
Үл хамааралтай хөндлөнгийн үнэлгээ, сонгон шалгаруулалтын тунгалаг, “мерит” систем, сургалт, судалгаа, бүтээлч хандлагыг төлөвшүүлэх дотоод орчин бүрдүүлсэн- Үйл ажиллагаагаа сайжруулах, оюутан элсүүлэх, багш ажиллагчдыг сонгон шалгаруулах зөв механизм бий болгож, тэднийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлсэн. 2.Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудаар өргөн хүрээтэй, гүнзгий судалгаа явуулж, үр дүнг нийтлүүлдэг- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл туурвиж, нийтлүүлдэг. 3. Олон улсад өрсөлдөх чадвартай, инновацийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах хүний нөөц/ судлаач бэлтгэдэг- Доктор(PhD)-ын хөтөлбөрөөр дамжуулж, оюутнуудад судалгааны арга барил сайтар эзэмшүүлж, мэдлэгийн хүрээг тэлэх чадвартай, олон улсад өрсөлдөхүйц төгсөгчдийг бэлтгэдэг.

15 4. Улс орны хөгжилд хувь нэмэр оруулах чадварлаг төгсөгч бэлтгэн гаргадаг- Бакалаврын болон ахисан түвшний оюутнуудыг сургаж, хөгжүүлэх эрмэлзлэлтэй. 5. Судалгааны ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг- Судалгааны санхүүжилтын эх үүсвэр, хувь хүний болон байгууллагын ашиг тусыг үл харгалзан судалгааг явуулах чадвартай. 6. Эрдмийн эрх чөлөөг дээдэлдэг- Судалгаа, сургалт, үйлчилгээ үзүүлэх, мэдлэг бүтээх, түгээн дэлгэрүүлэх хариуцлагатай алсын хараатай, ёс зүйтэй, мэдлэг, чадвараа хөгжүүлэх чадвартай. 7. Ялгаатай үзэл санаа, үзэл бодол, байр суурьд хүлээцтэй хандан, хүлээн зөвшөөрч, дэмжлэг үзүүлдэг- Шинэ мэдлэг, технологийг бүтээх, түгээн дэлгэрүүлэх, нийтийн хэлэлцүүлэгт оролцох эрмэлзлэлтэй.

16 8. ШУ-ны үндэслэлтэй, нийгмийн одоо ба ирээдүйн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрхэм зорилготой, стратегийн төлөвлөгөө хэрэгжүүлдэг- Судалгаа, сургалтын тэргүүлэх чиглэлээ бие даан тодорхойлох эрхтэй, шилдэг хүний нөөц бүрдүүлэх, олон улсын хэмжээнд чадварлаг мэргэжилтнийг татах чадвартай. 9. Судалгаа ба сургалтаар олон улс, үндэсний болон бүс нутгийн хэмжээнд хувь нэмэр оруулах чадвартай- Энэ талаар идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг, соёл төлөвшүүлсэн. 10. Нээлттэй, тунгалаг засаглалын тогтолцоо бүрдүүлсэн- Дэлхийн түвшний судалгааны ИС болох, нийгмийн хариуцлагаа биелүүлэх чадвартай. Эх сурвалж: Hefei Statement on 10 characteristics of Contemporary Research Universities, , AAU(60), Go8, LERU(23), China9

17 Судалгааны их сургуулийн хөгжил: Амжилтын түлхүүр хүчин зүйлс
Хүний нөөцийн төвлөрөл(Concentration of talent): Чадварлаг судлаачид Шаардлагатай нөөцийн хангамж (Resources): Хөрөнгө, санхүүгийн нөөц, судалгааны лаб, материалаг бааз Их сургуулийн засаглал(Governance): Бие даасан засаглал, улс төрийн үл хамаарал, академик эрх чөлөөний баталгаа

18 2. Монгол улсын ДБС-ын зорилт: Судалгааны их сургуулийн хөгжлийн үзэл баримтлал

19 Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030: УИХ-ын 19-р тогтоол, 2016
Зорилт 4: “Тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад чиглэсэн дээд боловсролын тогтолцоог хөгжүүлж, насан туршийн боловсролын тогтолцоог боловсронгуй болгох; Зорилт 5: Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн харилцан уялдааг хангаж, мэдлэгт суурилсан нийгмийг хөгжүүлэх; I үе шат ( ): Сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн түншлэлд түшиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших шаталсан тогтолцоог бүрдүүлж, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх, Инновацийг дэмжиж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд шинжлэх ухааны байгууллага, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, шинжлэх ухаан, технологийн судалгаа, туршин нэвтрүүлэх санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувь хүртэлх түвшинд хүргэх; II үе шат ( ): Хөгжлийн тэргүүлэх чиглэлийн дагуу шинжлэх ухаан, технологийн кластер, парк байгуулж, үндэсний дөрвөөс доошгүй их сургууль Азийн шилдэг их сургуулийн эгнээнд орсон байх, Технологи, инновацийг хөгжүүлж, шинжлэх ухаан, технологийн судалгаа, туршин нэвтрүүлэх санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувь хүртэлх түвшинд хүргэх; III үе шат ( ): Олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг дээд боловсролын тогтолцоотой болсон байх, Технологи, инновацийг хөгжүүлж, шинжлэх ухаан, технологийн судалгаа, туршин нэвтрүүлэх санхүүжилтийг ДНБ-ний 3 хувь хүртэлх түвшинд хүргэх;

20 ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР, 2016-2020
ГУРАВ.НИЙГМИЙН БОДЛОГО Төрийн өмчийн их, дээд сургуулийн бие даасан байдлыг хангаж, дээд боловсролд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд баримжаалсан мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлж, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлнэ. 3.2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ:  БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР: Төрийн өмчит их, дээд сургууль, коллежийг хувьчлахгүй. Дээд боловсролын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, төрийн их, дээд суургуулийн бие даасан байдлыг нь хангах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг баримжаалсан мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг хөгжүүлэхэд төрөөс зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлнэ. “Боловсролын зээлийн сан” шинээр байгуулж, оюутан, суралцагчид үндэсний тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжийн үйлчилгээг үзүүлэх тогтолцоог ил тод, нээлттэй болгож, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Өрхийн 3 ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг суралцаж байгаа бол санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Үндэсний тэтгэлэг төгрөгийг олгоно.

21 ШИНЖЛЭХ УХААН, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР:  Шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгож, үр дүнд суурилсан санхүүжилтийн системийг нэвтрүүлж, мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ. Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгож, Инновацийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулан гаргана. Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж, инноваци, гарааны бизнес, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлнэ. Шинжлэх ухааны салбар, эрдэмтэд, хүрээлэнгүүдтэй хамтран шинэ технологи нэвтрүүлсэн хувийн аж ахуйн нэгжүүдийг урамшуулах механизм бий болгоно. Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт олон улсын жишигт нийцсэн барилга, байгууламж, лабораторын орчин нөхцөл бүхий дэд бүтцийг бий болгохыг дэмжинэ. ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО БАРИМТАЛНА. САЛБАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА БА ХӨГЖИЛ, ИННОВАЦИЙН БОЛОН ЗӨВЛӨХ, НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, ЭРХ ЗҮЙН ТААТАЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ.

22 Их сургуулиудын өнөөгийн байдал
Их сургуулиудын өнөөгийн байдал Сургалтын чиг баримжаа давамгайлсан “Бага төлбөртэй- Хямд сургалт” - Их сургуулиудын жилийн дундаж төлбөр: 3-4 сая орчим Төрийн өмчийн их сургуулиудын засаглалын бие даасан байдал алдагдах хандлагатай Их, дээд сургуулиудын ЭШ, судалгааны нөөц, материалаг бааз дутагдалтай Хүний нөөцийн чадавхи, бэхжилт- олон улсын түвшнээс хоцрогдонгуй Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн үйл ажиллагааны үр дүн, Их сургууль – Аж үйлдвэрийн хамтын ажиллагаа дутмаг

23 Цаашдын зорилт: 1. Олон улсын рейтинг тогтоох системийн үзүүлэлтээр их сургуулиудыг үнэлэх 2. Төрөөс далайцтай дэмжлэг үзүүлэх: -Бодлого, хөтөлбөр- “Судалгааны их сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр” -Санхүүжилт: ОХУ-ын туршлага- Үндэсний судалгааны ИС Хөтөлбөрийн шалгаруулалт-санхүүжилт -Төрийн захиалга, худалдан авалтаар дэмжих -ОУ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Их сургуулиудын засаглалын бие даасан байдлыг хуульчлах: Сайн засаглалыг төлөвшүүлэх Олон улсын жишгийн дагуу Судалгааны тэтгэлгийн тогтолцоо, механизм бүрдүүлэх: Ахисан түвшний сургалтын тэтгэлэг

24 “СУДАЛГААНД СУУРИЛСАН ИХ СУРГУУЛЬ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (Төсөл)
“СУДАЛГААНД СУУРИЛСАН ИХ СУРГУУЛЬ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (Төсөл)   АГУУЛГА Нэг. Нийтлэг үндэслэл Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилтууд Гурав. Хөтөлбөрийн зарчим Дөрөв. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа Тав. Хөтөлбөрийн хамрах хүрээ Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа Долоо. Хөтөлбөрийн санхүүжилт Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтийн удирдлага, зохион байгуулалт Ес. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүд “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль”, УИХ,

25 “СУДАЛГААНД СУУРИЛСАН ИХ СУРГУУЛЬ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (Төсөл)
“СУДАЛГААНД СУУРИЛСАН ИХ СУРГУУЛЬ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (Төсөл)  ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД Зорилго: Дэлхий дахины ШУТ, инноваци, дээд боловсролын салбар, тэр дундаа их сургуулийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн, Монголын их сургуулиудын судалгааны чадавхийг сайжруулан, сургалт, судалгааны чанар, үр өгөөжийг дээшлүүлж, хүний нөөцийг бэхжүүлэх замаар “судалгааны их сургууль” болгон хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго чиглэгдэнэ.

26 “СУДАЛГААНД СУУРИЛСАН ИХ СУРГУУЛЬ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (Төсөл)
“СУДАЛГААНД СУУРИЛСАН ИХ СУРГУУЛЬ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (Төсөл)   ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД Зорилтууд: ЗОРИЛТ 1. Судалгааны их сургуульд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг тогтоож, судалгааны ажлын түвшинг үнэлэх механизмыг боловсронгуй болгох; ЗОРИЛТ 2. Монголын их сургуулиудад судалгааны их сургуулийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх; ЗОРИЛТ 3. Судалгааны ажлын санхүүжилтийн механизмийг боловсронгуй болгож, судалгааны их сургуулийн хөгжлийг дэмжих; ЗОРИЛТ 4. Их сургуулийн засаглал, удирдлага, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх; ЗОРИЛТ 5. Их сургуулийн хүний нөөцийг бэхжүүлж, чадварлаг судлаачдын төвлөрөл бий болгох; ЗОРИЛТ 6. Эрдэм шинжилгээ, судалгааны орчин, дэд бүтэц, лабораторийн баазыг бэхжүүлэх;

27 “СУДАЛГААНД СУУРИЛСАН ИХ СУРГУУЛЬ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (Төсөл)
“СУДАЛГААНД СУУРИЛСАН ИХ СУРГУУЛЬ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (Төсөл)   ХӨТӨЛБӨРИЙН ЗАРЧИМ Судалгааны их сургуулийн хөгжлийг төрийн бодлогоор тасралтгүй, тогтвортой дэмжих; Судалгааны их сургуулийн эрдмийн эрх чөлөө, засаглалын бие даасан байдлыг хангах; Судалгааны их сургуулийн үйл ажиллагаа нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлтэй уялдсан байх; Судалгааны их сургуулийг хөгжүүлэхэд өмчийн хэлбэрээс үл хамааран талуудын эрх тэгш оролцоог хангах; Төр, шинжлэх ухаан, боловсрол, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулан хөгжүүлэхэд чиглэсэн байх;

28 ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА: санал
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА: санал   Зорилт 1-ийн хүрээнд:  Судалгааны их сургуульд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг олон улсын нийтлэг жишиг болон их сургуулийн рейтинг тогтоох системүүдийг харгалзан боловсруулж, журамлан, мөрдлөг болгох;  Олон улсын жишиг үзүүлэлтүүдээр дотооддоо их сургуулиудын рейтингийг тогтоох, бенчмаркинг хийх механизм бүрдүүлэх;  Олон улсын туршлагад үндэслэн байгууллагын болон судлаачийн судалгааны ажлын түвшинг үнэлэх объектив аргачлалыг боловсруулж, мөрдлөг болгох, шударга урамшуулал(incentive)-ын тогтолцоог бий болгох(Research Gate impact points, h-index, international patents), тэдгээрт үндэслэн судалгааны санхүүжилтийн шийдлийг гаргах журам тогтоох;

29 ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА  Зорилт 2-ийн хүрээнд Олон улсын туршлагын дагуу их сургуулиуд судалгааны их сургууль болж хөгжих хөтөлбөр боловсруулах, түүнийг сонгон шалгаруулж, хэрэгжүүлэх хүрээнд бодлого, эрх зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах Их сургуулиудын хөгжлийн хөтөлбөрийн үр дүнд хяналт, мониторинг, үнэлгээ хийх, хэрэгжилтийн үр дүнг сайжруулах талаар санал дүгнэлт гаргаж, зөвлөмж өгөх арга хэмжээ авах

30 Зорилт 3-ын хүрээнд: - Их сургуулийн суурь болон хэрэглээний судалгааны санхүүжилтийн олон талт эх үүсвэрийг бий болгох, олон улсын зээл тусламжийн тодорхой хувийг судалгааны их сургуулийг хөгжүүлэхэд зарцуулах асуудлыг журамлах, хувийн секторын дэмжлэг, хөрөнгө оруулалтыг татах хөшүүрэг бий болгох; Олон улсын нийтлэг жишиг, туршлагын дагуу судалгааны ажил, судлаач профессорт санхүүгийн дэмжлэг үзүүлэх “endowment” буюу “хишигтний хандив”-ийн санхүүжилтийн механизм бий болгоход дэмжлэг үзүүлэх; Өрсөлдөөнд суурилсан, шударга, хөндлөнгийн хяналт бүхий судалгааны грант шалгаруулах бодлогыг хэрэгжүүлэх, судалгааны тэтгэлгийг оновчтой механизмийг олон улсын нийтлэг жишгийн дагуу бий болгох; Эрдэм шинжилгээний байгууллага-хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр бодитой үйл ажиллагаа явуулах, татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх; Их сургуулийг түшиглэсэн гарааны компани байгуулах үйл ажиллагааг бүх талаар дэмжих; Эцсийн үр дүнд чиглэсэн, үндэсний аюулгүй байдал, хүний хөгжил, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлын шийдлийг эрэлхийлсэн, шинжлэх ухааны олон салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа ба оролцоотой (cluster groups) судалгааны баг хамтлагуудын судалгааг төрөөс санхүүжүүлж дэмжлэг үзүүлэх;

31 Зорилт 4-ийн хүрээнд Их сургуулиудыг төрийн өмчийн бус, олон нийтийн засаглалын хэлбэрээр хөгжүүлэх, удирдлагын бие даасан байдлыг хангах; Мэргэжлийн нийгэмлэг, холбоодын үйл ажиллагааг бэхжүүлэх, тэдгээрийн гаргадаг мэргэжлийн сэтгүүлүүдийн редакцийн зөвлөлийг олон улсын түвшинд нийцэхүйц хөндлөнгийн хянан магадлагаа хийлгэхээр зохион байгуулж, үндэсний өндөр түвшний мэргэжлийн сэтгүүлүүдтэй болох үйл ажиллагааг дэмжих; Судлаачдын судалгааны ажлын үр дүнгийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, докторын диссертаци, магистрын ажил, эрдэм шинжилгээний өгүүллүүдийг байршуулах замаар эрдэм шинжилгээ, судалгааны үндэсний нэгдсэн онлайн сантай болох; Судалгааны ажлын үнэ цэн, үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх, эрдэм шинжилгээний ажлын бодит үр дүнг мэдээлдэг мэдээллийн найдвартай сувагтай болох; Шийдвэр гаргах түвшний бодлогын баримт бичгийг боловсруулахад эрдэмтэд, мэргэжлийн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, судлаачид мэргэжилтнүүд зөвшилцөл(consensus)-ийн механизмаар шийдвэр гаргах түвшний баримт бичигт саналаа тусгуулах соёлыг төлөвшүүлэх; Судалгааны ёс зүйн бодлого, нийтлэг дүрмийг мөрдүүлэх, бүтээлийн хуулбарлалт (plagiarism) –ыг шалгадаг програмтай (turnitin) болох;

32 Зорилт 5-ын хүрээнд: Өндөр хөгжилтэй оронд ажиллаж буй чадварлаг, өндөр мэргэжлийн судлаачдыг татан ажиллуулах бодлогыг тууштай хэрэгжүүлэх (“Зөгийн үүр” хөтөлбөрийг бодитойгоор хэрэгжүүлэх); Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хүний нөөцийн бодлогод далайцтай өөрчлөлт, шинэчлэлт хийх; Гадаадын нэр хүндтэй, өндөр мэргэжлийн судлаачдыг урилгаар ажиллуулах, дотоодын судлаачдыг гадаадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад зочин судлаачаар ажиллах боломж бүрдүүлэх, олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдийн редакцийн зөвлөлд ажилладаг судлаачдын тоог нэмэгдүүлэх; Докторын дараах судалгааны эрх зүйн орчин бүрдүүлэх; Үндэсний их дээд сургуулиудад суралцдаг гадаад оюутны тоо, хувийн жинг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх; Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хүний нөөцийн бодлогыг шинэчлэх, цалин, урамшууллыг олон улсын түвшинд хүргэх талаар шат дараалсан арга хэмжээ авах; Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын багш судлаачдын эрдмийн болон албан тушаалын, мөн мэргэжлийн зэрэглэлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэх;

33 Зорилт 6-ийн хүрээнд: Эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиудын хоорондын хамтын ажиллагааг бодитой, үр ашигтай болгох (магистр, доктор, докторын дараах судалгааны чиглэлээр хамтран ажиллах); Байгалийн болон бусад шинжлэх ухааны чиглэлээр салбар дундын цөм лабораторийг байгуулан ажиллуулах, гадаад хамтын ажиллагааг дэмжих; Мэргэжлийн нийгэмлэг, холбоодын үйл ажиллагааг бэхжүүлэх, тэдгээрийг санхүү болон эрхзүйн орчингоор дэмжих бодлого хэрэгжүүлэх; Их сургуулийг корпорацийн зарчмаар ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх, ШУТехнологийн паркууд байгуулахыг дэмжих; Судалгааны орчин бүрдүүлж, судалгааны лаборатори байгуулахад санхүүжилт олгох грантын бодлогыг нээлттэй, шударга өрсөлдөөний хэлбэрээр хэрэгжүүлэх; Монгол улсын хэмжээнд их сургуулиуд болон ЭШ-ний байгууллагууд дахь лабораториудын үйл ажиллагаа, сургалт, судалгааны чиглэл, багаж тоног төхөөрөмжийн талаарх нэгдсэн онлайн мэдээллийн сан бий болгох;

34 ТАВ. ХӨТӨЛБӨРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ
ТАВ. ХӨТӨЛБӨРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ   5.1. “Судалгааны их сургууль” үндэсний хөтөлбөр нь Монгол улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа, боловсруулалт хийх эрхзүйн, санхүүгийн болон материаллаг нөхцлийг сайжруулах, судлаачдын судалгаа хийх чадавхийг дээшлүүлэх олон талт бодлогыг хэрэгжүүлэх, судалгааны ажлын үр дүнг бодитоор үнэлэх, хэрэглээнд нэвтрүүлэх гарц, боломжийг нээж өгөх, эрдэм шинжилгээний ажлын үнэ цэн, нэр хүндийг өсгөх үйл ажиллагааны хүрээг хамарна. 5.2. Хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, судалгаа, боловсруулалт хийдэг хувийн хэвшлийн байгууллагууд хамрагдах ба эхний шатанд МУИС, ШУТИС, ХААИС, АУШҮИС, МУБИС, СУИС зэрэг төрийн өмчийн томоохон их сургуулиудад хэрэгжүүлнэ.

35 ТАВ. ХӨТӨЛБӨРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ
ТАВ. ХӨТӨЛБӨРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ   5.1. “Судалгааны их сургууль” үндэсний хөтөлбөр нь Монгол улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа, боловсруулалт хийх эрхзүйн, санхүүгийн болон материаллаг нөхцлийг сайжруулах, судлаачдын судалгаа хийх чадавхийг дээшлүүлэх олон талт бодлогыг хэрэгжүүлэх, судалгааны ажлын үр дүнг бодитоор үнэлэх, хэрэглээнд нэвтрүүлэх гарц, боломжийг нээж өгөх, эрдэм шинжилгээний ажлын үнэ цэн, нэр хүндийг өсгөх үйл ажиллагааны хүрээг хамарна. 5.2. Хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, судалгаа, боловсруулалт хийдэг хувийн хэвшлийн байгууллагууд хамрагдах ба эхний шатанд МУИС, ШУТИС, ХААИС, АУШҮИС, МУБИС, СУИС зэрэг төрийн өмчийн томоохон их сургуулиудад хэрэгжүүлнэ.

36 “ҮР ДҮНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (үндсэн концепци)
“ҮР ДҮНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (үндсэн концепци) Дэлхийн дээд боловсролын чиг хандлага шинэ зууны босгон дээр эрс өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд багш төвтэй сургалтаас суралцагч төвтэй сургалтанд шилжих, сургалтын үр дүнг багшийн ажлын үр дүнгээр бус суралцагчдийн эзэмшсэн мэдлэг, ур чадвараар үнэлэх, зөвхөн онолын мэдлэг олгох бус практик чадварыг онолтой хослуулах, төсөлд буюу асуудалд суурилсан сургалтаар дамжуулан суралцагчдад багаар ажиллах, бүтээгдэхүүн бий болгох чадвар эзэмшүүлэх зэрэг арга зүйг эрчимтэй нэвтрүүлж байна. Эх сурвалж: “ҮР ДҮНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ИЛТГЭЛ

37 “ҮР ДҮНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (үндсэн концепци)
“ҮР ДҮНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (үндсэн концепци) Зорилт 1. Үр дүнд суурилсан боловсролын зарчимд тулгуурлан сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, зорилго, үр дүн, бүтэц, агуулгыг шинэчлэх Зорилт 2: Суралцахуйн үр дүнг дэмжсэн сургалтын орчин, технологийн нөөц бүрдүүлэх, оюутан төвтэй сургалтын арга зүйн хэрэглээг нэмэгдүүлэх Зорилт 3. Суралцахуйн үр дүнд чиглэсэн сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, баталгаажуулах чиглэлээр профессор багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх Зорилт 4. Сургалтын хөтөлбөрийн явцын болон эцсийн үр дүнгийн байнгын хяналт-шинжилгээ, үнэлгээнд тулгуурлан суралцахуйн үр дүнг ил тод, бодит, шударга үнэлэх замаар тасралтгүй сайжруулах чанарын удирдлагын системийг бүрдлүүлэн хөгжүүлэх Зорилт 5. Их сургуулийн төгсөлтийн дараах сургалтын чанарыг дээшлүүлж олон улсын түвшинд хүргэх

38 АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА!


Download ppt "Судалгаанд суурилсан их сургууль: хөгжлийн боломж, арга зам"

Similar presentations


Ads by Google