Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

Microsoft PowerPoint 2003 КОМПЬЮТЕР МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Similar presentations


Presentation on theme: "Microsoft PowerPoint 2003 КОМПЬЮТЕР МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ"— Presentation transcript:

1 Microsoft PowerPoint 2003 КОМПЬЮТЕР МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
М о н г о л У л с ы н Б о л о в с р о л ы н И х С у р г у у л ь КОМПЬЮТЕР МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

2 PowerPoint програмын цонх

3 Слайдуудыг харах хэлбэр
Дэлгэцийн зүүн талд байгаа Outline and Slides хоёр хуудас бүхий туслах самбаруудад слайдуудын жагсаалт хоёр янзаар харагдана. Дэлгэцийн зүүн доод буланд байгаа Normal View, Slide Sorter View, Slide Show товчнууд дэлгэцэнд слайдуудын харагдах байдлыг тодорхойлдог. Normal View төлөвт байх үед дэлгэцэнд Outline and Slides, Task туслах самбаруудын дунд Slide самбар буюу үзүүлэн хийх үндсэн самбар харагдана. Slide Sorter төлөвт бүх слайдууд жижгэрсэн байдалтай харагдана. Slide Show төлөв нь үзүүлэнг “ажиллуулах” төлөв.

4 Tуслах самбар Дэлгэцийн баруун хэсэгт туслах самбар байх бөгөөд түүний баруун дээд булан дахь сумыг дарж гарах командуудаар туслах самбарын командуудыг өөрчилдөг.

5 Tуслах самбар Tуслах самбарыг дэлгэцэнд гаргах, нууцлахдаа View цэсний Task Pane команд дээр дардаг.

6 Шинэ Presentation үүсгэх
Шинэ Presentation үүсгэх 3 арга байдаг: хоосон Presentation үүсгэх, Form Design Template эсвэл Form AutoContent Wizard ашиглан үүсгэх. хоосон Presentation

7 Шинэ Presentation үүсгэх
Дэлгэцийн баруун талд New Presentation туслах самбарын Blank Presentation дээр дарахад Slide Layout жагсаалт гарч ирнэ. Эндээс өөрийн слайдын агуулгад тохирох загварыг сонгодог. Слайдын загварыг сонгосны дараа слайд дотор байгаа тусгай нүднүүд дээр дарж текст бичих, график оруулах зэргээр слайдын агуулгыг хийж эхэлнэ.

8 Presentation-тэй ажиллах
PowerPoint програмд файл нээх, засвар хийх, хадгалах нь бусад хэрэглээний програмуудтай ижил. Presentation хадгалах: 1. File -> Save (Ctrl + S) командыг сонгоно. 2. Хадгалах файлын зам нэрийг тодорхойлоод Save товчин дээр дарна. эсвэл New Presentation туслах самбар дахь Blank Presentation дээр дарна. Presentation нээх: 1. File -> Open (Ctrl + O) командыг сонгоно. 2. Нээх файлын зам нэрийг тодорхойлоод Open товчин дээр дарна. эсвэл New Presentation туслах самбар дахь From Existing Presentation дээр дарна.

9 Шинэ слайд нэмэх Insert -> New Slide (Ctrl + M) командаар шинэ слайд нэмээд Slide Layout туслах самбараас шинэ слайдын агуулгад тохирох загварыг сонгоно.

10 Слайд хувилах Хувилах гэж байгаа слайдыг сонгоод хэрэгслийн багцын Copy товчин дээр дарна. (Ctrl + C) Хувилж аваачих газраа хулганаар дараад хэрэгслийн багцын Paste товчин дээр дарна. (Ctrl + V)

11 Слайд устгах Устгах гэж байгаа слайдыг сонгоод гараас Delete товчийг дарна. эсвэл Устгах гэж байгаа слайд дээр хулганын баруун товчийг дараад гарах цэснээс Delete Slide командыг сонгоно.

12 Slide Sorter төлөв Цаасны зүүн доод буланд байгаа Slide Sorter View товчин дээр дарж Slide Sorter төлөвт шилжинэ. Байрыг нь солих слайд дээр хулганын товчийг дараад, дарсан чигээр шинэ байрлал руу нь чирнэ.

13 Normal төлөв Цаасны зүүн доод буланд байгаа Normal товчин дээр дарж Normal төлөвт шилжинэ. Байрыг нь солих слайд дээр хулганын товчийг дараад, дарсан чигээр шинэ байрлал руу нь чирнэ.

14 Slide Show төлөв Presentation бэлтгэх явцад түүнийг слайд шоу төлөвт харах, өөрөөр хэлбэл ажиллуулахын тулд Slide Show төлөвт шилждэг. Цаасны зүүн доод буланд байгаа Slide Show товчин дээр дарна. эсвэл View -> Slide Show (F5) командыг сонгоно. Слайд болгон дээр дулганаар дарах эсвэл гараас ямар нэг товч дарж слайдуудыг дэс дараалан харна. Гараас Esc товчийг дарж Slide Show төлөвөөс гардаг.

15 Design Template хэрэглэх
Үзэмжтэй, сонирхол татам Presentation бэлтгэхэд тань янз бүрийн өнгө загварын өргөн сонголттой бэлэн загварууд буюу Design Template тусална. Үүнийг үүсгэчихсэн байгаа слайдуудад хэрэглэж болохоос гадна Presentation анх үүсгэхдээ загвараа сонгоод эхэлж болно. Бэлэн загвар ашиглан шинэ Presentation үүсгэх: New Presentation туслах самбарын From Design Template дээр дарахад бэлэн загваруудын жагсаалт гарч ирнэ. Тэдгээрээс өөрт таалагдсан загварыг сонгоод Apply to All Slides дээр дарна.

16 Design Template хэрэглэх
Үүсгэчихсэн байгаа Presentation дэх бүх слайдад Design Template хэрэглэх: Бэлэн загвар ашиглах гэж байгаа Presentation нээлттэй байх ёстой. Slide Design туслах самбарыг гаргаад бэлэн загваруудаас өөрт таалагдсаныг сонгоно. Apply to All Slides дээр дарна.

17 Design Template хэрэглэх
Үүсгэчихсэн байгаа Presentation дэх сонгосон слайдуудад Design Template хэрэглэх: Бэлэн загвар ашиглах гэж байгаа Presentation нээлттэй байх ёстой. Slide Design туслах самбарыг гаргаад бэлэн загваруудаас өөрт таалагдсаныг сонгоно. Apply to Selected Slides дээр дарна. Show Large Previews дээр дарвал загварууд томорч илүү тодорхой харагдах болно.

18 Өнгөний схемийг (Color Scheme) солих
Slide Design-Color Schemes туслах самбарыг гаргана. Өнгөний схемүүдийн жагсаалт гарч ирнэ. Тохирох өнгөний схемийг сонгоод Apply to All Slides дээр дарна.

19 Хоосон слайдад Textbox нэмэх
Хоосон слайд нэмнэ. Drawing хэрэгслийн багцын Textbox товчин дээр дарна. эсвэл Insert -> Textbox командыг сонгоно. Слайдын Textbox байрлуулах хэсэгт хулганаар дарж чирнэ.

20 Formatting хэрэгслийн багц
PowerPoint програмд текстийн өнгө, хэмжээ, хэлбэр зэргийг өөрчилж хэлбэржүүлэхэд Formatting хэрэгслийн багцыг хэрэглэдэг.

21 Cut, Copy, Paste Copy ба Paste (хувилах): 1. Хувилах текстийг сонгоно.
2. Хэрэгслийн багцын Copy товчин дээр дарна. /Ctrl + C/ 3. Хувилж аваачих газраа очоод Paste товчин дээр дарна. /Ctrl + V/ Cut ба Paste (зөөх): 1. Зөөх текстийг сонгоно. 2. Хэрэгслийн багцын Cut товчин дээр дарна. /Ctrl + X/ 3. Зөөж аваачих газраа очоод Paste товчин дээр дарна. /Ctrl + V/

22 Bullet жагсаалт (тоочих жагсаалт)
Тоочих жагсаалтыг бэлэн загвар ашиглан эсвэл өөрөө үүсгэж болно. Тоочих жагсаалтыг цэг, чагт, сум, дөрвөлжин дүрс зэргээр үүсгэж болно. Тоочих жагсаалтыгөнгө өнгийн дүрс ашиглан үүсгэж болдог.

23 Тоочих жагсаалтыг солих
Тоочих жагсаалттай хэсгийн ирмэг дээр хулганаар дарж сонгоод Format->Bullets and Numbering командыг сонгоно. Тэгэхэд нээгдэх харилцах цонхноос төрлийг нь сонгоод OK товчин дээр дарна.

24 Дугаарлах Дугаарлах тексттэй хэсгийн ирмэг дээр хулганаар дарж сонгоод Format->Bullets and Numbering командыг сонгоно. Тэгэхэд нээгдэх харилцах цонхны Numbered хуудаснаас дугаарлах хэлбэрийг сонгоод OK товчин дээр дарна.

25 Слайдад зураг оруулах Clip Art оруулах:
Clip Art оруулах слайдыг сонгоод Drawing хэрэгслийн багцын Insert Clip Art товчин дээр дарна. Зурган файлаас зураг оруулах: Insert -> Picture -> From File командыг сонгоно. эсвэл Drawing хэрэгслийн багцын Insert Picture товчин дээр дарна. Оруулах зурган файлын зам нэрийг тодорхойлоод Insert товчин дээр дарна.

26 Слайдад зураг оруулах Slide Layout туслах самбарыг ашиглах:
Slide Layout туслах самбар дахь слайдын бэлэн загваруудаас Content загварыг сонгоно. Зураг оруулах товчин дээр дарна.

27 Слайдад chart оруулах Slide Layout туслах самбар дахь слайдын бэлэн загваруудаас Title and Content загварыг сонгоно. Слайд дахь Insert Chart товчин дээр дарна.

28 Слайдад chart оруулах Жишээ өгөгдөлтэй хүснэгт гарч ирнэ.

29 Слайдад chart оруулах Жишээ өгөгдлүүдийн оронд өөрийн өгөгдлийг оруулна. Хэрэгцээгүй мөр, баганыг хасахдаа сонгоод, хулганын баруун товчин дээр дарж гарах цэснээс Delete командыг сонгоно. Баганын өргөнийг өгөгдөлдөө тааруулж өөрчилж болно. Хэрэв өгөгдлийн хүснэгт харагдахгүй болбол chart дээр хос товшилт хийгээд View -> Datasheet командыг сонгож гаргаж ирнэ.

30 Слайдад диаграм оруулах
Slide Layout туслах самбар дахь слайдын бэлэн загваруудаас Title and Content загварыг сонгоно. Слайд дахь Insert Diagram and Organizational Chart товчин дээр дарна.

31 Слайдад диаграм оруулах
Гарах цонхонд диаграмын төрлийг сонгоод OK товчин дээр дарна.

32 Слайдад хүснэгт оруулах
Slide Layout туслах самбар дахь слайдын бэлэн загваруудаас Title and Content загварыг сонгоно. Слайд дахь Insert Table товчин дээр дарна.

33 Слайдад хүснэгт оруулах
Гарах цонхонд үүсгэх хүснэгтийн багана, мөрийн тоог оруулаад OK товчин дээр дарна. Хүснэгтийг хэлбэржүүлэх бол Format -> Table командыг сонгоно.

34 Слайдад AutoShape оруулах
Insert -> Picture -> AutoShapes командыг сонгоно. эсвэл Drawing хэрэгслийн багцын AutoShapes товчны суман дээр дарна.

35 Слайдад WordArt оруулах
1. Drawing багцын WordArt товчин дээр дарна. эсвэл Insert -> Pictures -> Word Art командыг сонгоно. 2. WordArt Gallery цонхонд слайдад тохирох загварыг сонгоод OK товчин дээр дарна.

36 Слайдад хөдөлгөөн (animation) оруулах
Хөдөлгөөн оруулах слайдыг сонгоно. Slide Design – Animation Schemes туслах самбарыг гаргана. Самбарын доод хэсэгт байгаа AutoPreview хэсэг чагтлагдсан байгаа нь слайдад хийсэн хөдөлгөөн шууд харагдах боломжийг олгодог.

37 Слайдад хөдөлгөөн (animation) оруулах
Хөдөлгөөнүүдээс тохирохыг сонгоно. Хөдөлгөөнийг дахин харахыг хүсвэл Play эсвэл Slide Show товчин дээр дарна. Слайдад хийсэн хөдөлгөөнийг болиулах бол No Animation дээр дарна.

38 Слайдад хөдөлгөөн (animation) оруулах
Слайдад байгаа текст, зураг зэргийг тусад нь хөдөлгөөнд оруулж болдог. Үүний тулд: Custom Animation туслах самбарыг гаргана. Хөдөлгөөн нэмэх текстийг сонгоно. Add Effect товчин дээр дарж тохирох хөдөлгөөнийг сонгоно. Хөдөлгөөнийг болиулах бол Remove товчин дээр дарна. Modify хэсэгт хөдөлгөөнийг өөрт тохируулан хурд, чиглэл зэргийг нь засах боломжтой.

39 Слайд мастер Presentation дахь слайд бүрд нэг ижил текст, дизайн хийх шаардлагатай байгаа үед слайд мастер ашиглавал тус тусад нь хийлгүй ганц слайдад хийж түүнийгээ бүгдэд нь хэрэглэх боломжтой болно. Слайд мастер үүсгэх: View -> Master -> Slide Master командыг сонгоно.

40 Слайд мастер Format -> Background командаар мастер слайдын дэвсгэр өнгийг сонгоно. Слайд мастерийг бэлэн болсны дараа View -> Normal командаар түүнийг бусад слайдуудад хэрхэн харагдахыг харж болно.

41 Presentation-ийг хэвлэх
Presentation бэлэн болсон бол хэвлэх боллоо гэсэн үг. PowerPoint програм танд хэвлэхийн өмнө хэвлэгдэх байдлаар харах боломжийг олгодог. Үүний тулд: File -> Print Preview командыг сонгоно. эсвэл Хэрэгслийн багц дахь Print Preview товчин дээр дарна. Print Preview төлөвөөс буцахын тулд Close товчин дээр дарна.

42 Presentation-ийг хэвлэх
File -> Print командыг сонгоход Print харилцах цонх гарч ирнэ.

43 Слайдаас слайд хооронд
Слайдаас дараагийн слайдад шилжихэд янз бүрийн хөдөлгөөн анимаци хэрэглэх бол Slide Show -> Slide Transition командыг сонгох эсвэл Slide Transition туслах самбарыг гаргана. Слайдын эффектүүд, хулганын товшилтын дараа, автоматаар эсвэл тодорхой хэдэн секундын дараа дараагийн слайд гарч ирэхийн алин болох зэрэг слайдаас слайд хооронд шилжих үеийн үзэгдлийг энд тодорхойлдог.

44 Presentation бэлэн боллоо
PowerPoint програмын үндсэн төрөл .ppt бөгөөд бэлэн болсон Presentation-ийг ийм өргөтгөлтэй хадгалж болно. .ppt файлыг ажиллуулахад PowerPoint програм ачаалагдаж ажиллан Presentation нээгдэнэ. Ингэж PowerPoint програмыг ачаалалгүйгээр Presentation-ийг ажиллуулах бол Windows Explorer програмд .ppt файлын нэр дээр хулганын баруун товчийг дарж гарах цэснээс Show командыг сонгоно. PowerPoint програмаар үүсгэсэн файлын биелэх төрөл нь .pps байдаг ба ийм өргөтгөлтэй хадгалснаар дээрх шиг Presentation-ийг ажиллуулах шаардлагагүй болдог. Ингэж хадгалах бол Save As харилцах цонхонд File As Type жагсаалтаас PowerPoint Show (*.pps) гэж сонгох хэрэгтэй.


Download ppt "Microsoft PowerPoint 2003 КОМПЬЮТЕР МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ"

Similar presentations


Ads by Google