Download presentation
Presentation is loading. Please wait.
Published byΉρα Θεοδοσίου Modified over 6 years ago
1
Техникийн шаардлагууд - Бүтээгдэхүүний аюулгүй байдал
Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл (SMMSS) Европын Холбооны Улсад бүтээгдэхүүн экспортлох тухай Тавигдах шаардлагыг боломж болгох нь Техникийн шаардлагууд - Бүтээгдэхүүний аюулгүй байдал *
2
Бүтээгдэхүүний аюулгүй байдал
ЕХ-ны бүтээгдэхүүний аюулгүйн байдлыг хангах хууль тогтоомж ж.нь Бүтээгдэхүүний аюулгүй байдлын удирдамж 2001/95/EC Иргэдийг хамгаалах шаардлага, ЕХ-нд Худалдаан дахь саад тотгорыг арилгах, урьдчилан сэргийлэх хууль тогтоомж: “Хуучин тогтолцоо” хууль тогтоомж – дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн слайдаас үзнэ үү. “Шинэ тогтолцоо” хууль тогтоомж – тусдаа слайд байгаа. Зарим хууль тогтоомж нь олон улсын стандарт, гэрээг үйлдвэрлэлийн үндэс хэмээн үздэг тухайлбал, ЕХ-ны автомашины ихэнх хууль тогтоомж – “Хуучин тогтолцоо” хууль тогтоомжийн төрөл
3
Техникийн шаардлага: Бүтээгдэхүүний аюулгүй байдлын удирдамж
Бүтээгдэхүүний аюулгүй байдлын удирдамжийг тухайн бүтээгдэхүүн нь ЕХ-ны салбарын хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үед эсвэл тухайн хууль тогтоомж нь аюулгүй байдлыг хангахад хангалтгүй байх тохиолдолд ашиглана. Зах зээл дээр нийлүүлсэн бүтээгдэхүүн, болон түрээсээр ашиглаж буй бүтээгдэхүүний аюулгүй байдалд тавигдах шаардлага. Үүнд мөн комиссын бараа орно. Аюулгүй бүтээгдэхүүн нь ямар ч аюул байхгүй бүтээгдэхүүн (тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд аюулгүй ба хэрэглэгчдийг өндөр түвшинд хамгаалсан байдаг)
4
Бүтээгдэхүүний аюулгүй байдлын удирдамж: Үйлдвэрлэгчийн үүрэг
Үйлдвэрлэгч нь зөвхөн аюулгүй байдлын ерөнхий шаардлага хангасан бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах үүрэгтэй. Мөн: Бүтээгдэхүүний үл анзаарагдах аюулын тухай мэдээллийг хэрэглэгчид өгөх үүрэгтэй. Тухай аюулаас зайлсхийх шаардлагатай бүх арга хэмжээг авах үүрэгтэй. (хэрэглэгчид мэдэгдэх, бүтээгдэхүүнийг зах зээлээс болон хэрэглэгчээс татах)
5
Бүтээгдэхүүний аюулгүй байдлын удирдамж: Дистрибьютерийн үүрэг
Бүтээгдэхүүний дистрибьютер нь дараах үүрэгтэй: Аюулгүй байдлын ерөнхий шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх Зах зээл дээрх бүтээгдэхүүний аюулгүй байдалд мониторинг хийх Бүтээгдэхүүнийг мөшгөхтэй холбоотой бичиг баримтаар хангах Хэрэв үйлдвэрлэгч эсвэл дистрибьютер нь бүтээгдэхүүнийг аюултай гэж үзвэл холбогдох байгууллагад мэдэгдэн хамтран ажиллах үүрэгтэй.
6
Мэдээлэл солилцох системийн тухай
Бүтээгдэхүүний аюулгүй байдлын удирдамжид RAPEX- Мэдээлэл солилцох систем-ийг оруулсан байгаа. А – Үүнд хэрхэн хамрагдах вэ? Х – ЕХ-ны гишүүн орнууд аливаа бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулна хэмээн үзвэл хэрэглэгчдийг хамгаалахын тулд яаралтай арга хэмжээ авна. Мэдээлэл солилцох системээр дамжуулан Комисст мэдэгдэнэ. Ингэснээр Гишүүн орнууд ч гэсэн яаралтай арга хэмжээ авна. ЕХ-ны Комисс нь яаралтай арга хэмжээг авч хэрэгжүүлэх тусгай багтай. Мөн хүнсний бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн бүтээгдэхүүнд өөр тусдаа арга хэмжээ авдаг.
7
Стандартчиллын үйл ажиллагаа
“Хуучин тогтолцоо” хууль тогтоомж: Хууль тогтоомжид иргэдийг хамгаалахтай холбоотой техникийн үндсэн нөхцлүүдийг багтааж, стандартыг ашигласан байдгаараа онцлог юм. Үүний нөгөө талд: “Шинэ тогтолцоо” нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах шаардлагуудыг- зорилтод чиглэсэн үндсэн шаардлагууд- хэмээн тодорхойлж, тэдгээр шаардлагыг хангах техникийн нөхцлүүдийг Европын нийцүүлсэн стандартаар зохицуулдаг.
8
Хуучин тогтолцооны хууль тогтоомж
Үүнийг дараах тохиолдолд ашигладаг: Хүнсний салбар зэрэгт төрийн бодлогоор ЕХ нь дангаараа шийдвэрлэхгүй, олон улсын гэрээний дагуу зохицуулдаг салбарт, жишээ нь автомашин, хүнсний салбар
9
Гоо сайхны бүтээгдэхүүний тухай хууль тогтоомж нь хуучин тогтолцооны хууль тогтоомжийн жишээ болох нь 1229/2009/EC гоо сайхны бүтээгдэхүүний тухай хууль шинэчлэгдэн гарч өөр хэд хэдэн хууль тогтоомжийн хамт ЕХ-нд аюулгүй байдлын шаардлага хангасан найрлага бүхий гоо сайхны бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахтай холбоотой харилцааг зохицуулж байна. Шинэ хууль тогтоомж нь хууль гэж гарсан ч стандартчиллын үйл ажиллагаа нь эрх зүйн системд тодорхой хэсгийн эзэлж байгаа ч энэ нь хуучин тогтолцооных байна.
10
Шинэ тогтолцоо 1985 оны Шинэ тогтолцооны шийдвэр
1989 оны Иж бүрэн тогтолцооны шийдвэр Иргэдийн хамгаалах зорилгоор бүтээгдэхүүнд тавих үндсэн шаардлагыг үр ашигтай, сайн системээр хангаж, улмаар бүтээгдэхүүн нь тэдгээр шаардлагыг хангасан байх боломжийг бүрдүүлсэн юм.
11
Шинэ тогтолцооны хууль тогтоомж
Шинэ тогтолцооны хууль тогтоомж нь дөрвөн зарчимтай. Хууль тогтоомжид зөвхөн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах шаардлагуудыг зорилгод чиглэсэн үндсэн шаардлага болгон оруулж, техникийн үзүүлэлтүүдийг үлдээсэн. Харин техникийн үзүүлэлтүүдийг Европын Комиссоос Европын Стандартчиллын байгууллагад хүсэлт гаргах замаар боловсруулсан нийцүүлсэн стандартад тусгаж өгөхөөр зохицуулсан.
12
Шинэ тогтолцооны зарчим
3. Үйлдвэрлэгчид нь дээрх стандартыг сонгон хэрэглэнэ. Гэхдээ: Стандартыг Комиссоос хүлээн зөвшөөрсөний дараа ЕХ-ны Албан ёсны сэтгүүлд стандартын гарчигийг хэвлэх ба тухайн стандартыг хамгийн багадаа нэг үндэсний стандартын байгууллага хэвлэх ёстой. 4. Стандартын дагуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үндсэн шаардлага хангасанд тооцно. (Холбогдох хууль тогтоомжийн үндсэн шаардлага – стандартад мөн үндсэн шаардлага багтсан байж болно).
13
Шинэ тогтолцооны хууль тогтоомжийн тайлбар
Стандартыг сонгон хэрэглэх боловч бүтээгдэхүүний удирдамжид заасан үндсэн шаардлагыг хангах нь хамгийн энгийн бөгөөд хялбар арга юм. Хэрэв үйлдвэрлэгч стандартыг дагахгүй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээр шийдэх нь тухай бүтээгдэхүүн нь шаардлага хангахгүй гэсэн үг биш. Үүнд: ЕХ-ны зах зээлийн хяналтын байгууллагад үндсэн шаардлагыг хэрхэн хангаж байгааг үйлдвэрлэгч үзүүлэх хэрэгтэй болно. Удирдамжид заасан тохирлын үнэлгээний журмаас хамаарч тохирлын үнэлгээний журмын сонголтыг хязгаарлаж болзошгүй.
14
CE тэмдэг
15
CE тэмдэг CE тэмдэг нь үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн холбогдох бүх удирдамжид заасан шаардлагуудыг хангасан болохыг үзүүлж буй тэмдэг юм (CE тэмдэг/ шинэ тогтолцооны удирдамж) CE-тэмдэглээ бүхий бүтээгдэхүүн нь ЕХ-ны дотоодын зах зээл дээр чөлөөтэй худалдаалагдах бөгөөд үүнд зөвхөн Зах зээлийн хяналт байгууллага тухай бүтээгдэхүүнийг шаардлагад нийцээгүй тухай үндэслэл бүхий мэдээлэл гаргаж болно. Холбогдох хууль тогтоомжид заасан нэр томъёоноос хамаарч CE тэмдгийг бүтээгдэхүүнд эсвэл бүтээгдэхүүний сав баглаа боодолд ашиглана. Энэ нь Чанарын тэмдэг биш – харин үйлдвэрлэгчийн мэдэгдэл юм.
16
Тохирлын үнэлгээ-Иж бүрэн тогтолцоо
Шинэ тогтолцооны удирдамжийн тохирлын үнэлгээний зарчим нь 1989 оны иж бүрэн тогтолцооны шийдвэрт туссан байдаг. Шинэ тогтолцооны 4 зарчим болон тохирлын үнэлгээний шаардлага нь шинэ тогтолцооны хууль тогтоомжийн үндсийг бий болгодог.
17
Тохирлын үнэлгээ Үйлдвэрлэгчдийн анхаарах зүйлс:
Үйлдвэрлэгчид нь хуулийн дагуу өөрийнхөө үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд Бүртгэлтэй байгууллагаар хөндлөнгийн тохирлын үнэлгээ хийлгэх, хэрэв ийм шаардлага тавигдаагүй тохиолдолд ЕХ-ны хууль тогтоомжид заасан шаардлагыг хангах ёстой. Бүртгэлтэй байгууллагаар бүтээгдэхүүндээ баталгаажуулалт хийлгэсний дараа, эсвэл бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргасны дараа бүтээгдэхүүн нь тавигдах шаардлагыг хангахгүй үед үйлдвэрлэгч нь тухайн асуудлыг хариуцна. Энэ нөхцөлд үйлдвэрлэгч нь тухайн асуудлыг шийдвэрлэх, бүтээгдэхүүний нийцтэй байдлыг хангах бүх арга хэмжээг авах эсвэл бүтээгдэхүүнээ зах зээлээс татах арга хэмжээ авна.
18
Бүртгэлтэй байгууллагын үүрэг хариуцлага
Бүртгэлтэй байгууллага нь тохирлын үнэлгээг холбогдох хууль тогтоомжид заасан тохирлын үнэлгээний журмын дагуу гүйцэтгэх Ингэхдээ шууд хамааралтай зарчмаар хийх – аж ахуйн нэгжид шаардлагагүй дарамт үзүүлэхгүй байх Бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгохоос өмнө үйлдвэрлэгчээс шаардлагуудыг биелүүлэх арга хэмжээ авахыг шаардах Тохирлын гэрчилгээ олгосны дараа бүтээгдэхүүн нь шаардлага хангахгүй байвал үйлдвэрлэгчээс залруулах арга хэмжээ авахыг шаардах – хэрэв шаардлагатай гэж үзвэл – гэрчилгээг хязгаарлах, түдгэлзүүлэх, цуцлах
19
Бүртгэлтэй байгууллагын мэдээлэх үүрэг
Бүртгэлтэй байгууллага дараах тохиолдолд томилох эрх бүхий байгууллагад мэдээлэл өгнө: Гэрчилгээний татгалзал гэх мэт Бүртгэлийн нөхцөл, цар хүрээнд нөлөөлөх нөхцөл байдал Зах зээлийн хяналтын байгууллагаас тохирлын үнэлгээний үйл ажиллагаатай холбоотойгоор ирүүлсэн хүсэлт Хүсэлтийн дагуу, гүйцэтгэсэн тохирлын үнэлгээний үйл ажиллагаа
20
Тохирлын үнэлгээний журам
Бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахаас өмнө холбогдох удирдамж (нэгээс олон удирдамж хамаатай байж болно)-д заасан Тохирлын үнэлгээний журам (ТҮЖ)-д нийцэх ёстой. Тохирлын үнэлгээний журмаас хамааран бүтээгдэхүүний дизайн, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, буюу тэдгээрийн Чанарын баталгааны системийг Бүртгэлтэй байгууллагаар шалгуулах шаардлага тавигдаж болно.
21
Тохирлын үнэлгээний журам-ирээдүй
ЕХ-ны урт хугацааны зорилго нь бүтээгдэхүүнийг зах зээл дээр нийлүүлэх тухай 768/2008/EC шийдвэрт заасан тохирлын үнэлгээний журмыг одоо байгаа хууль тогтоомжтой нийцүүлэх юм. ЕХ-ны хууль тогтоогчид хууль дүрэм, удирдамжийг гаргахдаа эдгээр журмыг сайжруулах ёстой жишээ нь олон талын эрсдлийн үнэлгээ хийсний үр дүнд гарсан дүгнэлтийг хамгийн зөв зүйтэй арга гэж үзэх ч, түүнийг нотлох хэрэгтэй. Дараагийн слайдаар 768/2008/EC шийдвэрийн тохирлын үнэлгээний журмыг нэгтгэн үзүүлэв. Тарааж өгсөн материал дээр 768/2008/EC шийдвэрийн тохирлын үнэлгээний хүснэгтийг багтаасан болно.
22
ЕХ-ны тохирлын үнэлгээний журам
23
Түгээмэл асуултууд А: ЕХ-нд Үйлдвэрлэгчийн төлөөлөгчтэй байх хэрэгтэй юу? Х: 768/2008/EC шийдвэрийн R3-р зүйлд заасны дагуу заавал төлөөлөгчтэй байх албагүй, харин төлөөлөгчтэй болох бол заавал бичгээр томилох шийдвэр гаргасан байх ёстой. А: Үйлдвэрлэгчийн төлөөлөгчид ямар үүргийг шилжүүлэх болох, болохгүй вэ? Х: R3-р зүйл болон энэ танилцуулгад хавсаргасан байгаа материалаас үзнэ үү. А: Үүнд хамаарагдахгүй тохиолдол байгаа юу? Х: Холбогдох удирдамжийг үзэх хэрэгтэй, жишээ нь Пиротехникийн удирдамж (2013/29/EU)-д үйлдвэрлэгчийн төлөөлөгч томилохгүй гэж заасан байдаг. А: Манай бүтээгдэхүүнд тохирлын үнэлгээний аль журам хамаарахыг яаж мэдэх вэ? Х: Та хууль тогтоомжийг судлан, бүтээгдэхүүний тавигдах шаардлагад нийцэж байгааг үзэх хэрэгтэй. Ихэнх удирдамжид “Модуль А”-жишээ нь: бага хүчдлийн цахилгаан тоног төхөөрөмж, янз бүрийн машин, тоног төхөөрөмж зэрэгт нэлээд ашигласан байдаг. Модуль А-д ямар хяналт хамаарахгүй гэж ойлгож болохгүй – үйлдвэрлэгч нь үйлдвэрлэлийн дотоод хяналтын сайн системтэй байх ёстой. А: Бүртгэлтэй байгууллагыг яаж олох вэ? Х: Комиссын NANDO мэдээллийн санд байгаа.
24
Баярлалаа Анхаарал тавьсанд баярлалаа. Richard Lawson
Similar presentations
© 2025 SlidePlayer.com. Inc.
All rights reserved.