Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

Сурган хүмүүжүүлэх уншлага

Similar presentations


Presentation on theme: "Сурган хүмүүжүүлэх уншлага"— Presentation transcript:

1 Сурган хүмүүжүүлэх уншлага
Сэдэв: “Хичээл төлөвлөлт ба хүүхдийн хөгжил” Нийгмийн ухааны тэнхим: Илтгэл бичсэн: Ө.Тайванхүү Л.Сугир Н.Ариунсайхан

2 Сэдвийн үндэслэл: Сургалт нь хүүхдийг хөгжүүлж төлөв- шүүлэх үйл ажиллагааны үндсэн хэлбэр болсон “Хичээлийн төлөвлөлт” нь зөв бүтэцтэй сурагчдын нас сэтгэхүйн онц- логт тохирсон, хичээлийн чанар үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн уян хатан чанартай байх явдал юм.

3 Судалгааны зорилго: Сургалт буюу хичээлийн үе шат бүхэн суралцагчийн үйл ажиллагааг оновчтой үр өгөөжтэй зохион байгуулах, зохистой арга техникийг сонгон боловсруулж, хэрэгжүү-лэхэд хичээлийн төлөвлөлтийн мөн чанар энэхүү судалгааны гол зорилго оршино.

4 Сэдвийн зорилт: Хичээл төлөвлөлт ба хүүхдийн хөгжлийн талаар онолын материал уншиж судлах Хичээл төлөвлөлт ба хүүхдийн хөгжлийг тодорхойлох үүднээс судалгаа авч боловсруулах Хичээл төлөвлөлт ба хүүхдийн хөгжлийн талаарх мэдлэг, авсан судалгаагаа үндэслэн дүгнэлт гаргах

5 Судалгааны аргууд: Эх зохиол судлах арга
Асуулгын арга /хаалттай ба нээлттэй/ График, диаграмм зохиох арга Ангилан бүлэглэх арга Математик – боловсруулалт хийх аргууд - Хувийн жин олох арга /процентлох/ - Тоон үзүүлэлтийг эрэмбэлэх арга Анализ буюу дүн шинжилгээ хийх арга Ерөнхийлөн дүгнэх арга

6 Судалгааны онолын ба практикийн ач холбогдол:
“Хичээл төлөвлөлт ба хүүхдийн хөгжил” гэсэн сэдвийн хүрээнд судалгаа шинжилгээ хийх нь боловс- ролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэх гол хүчин зүйл болох багшийн ур чадвар, хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй, технологийн тасралтгүй хөгжлийг дэмжих, хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх үйл ажиллагааны үндсэн хэлбэр болсон хичээлийн чанар үр дүнг дээшлүүлэх, багш нарын шинэ санаа, бүтээл, туршлагыг нийтийн хүртээл болгох, тэднийг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүйд бүтээлчээр судалцахад энэхүү судалгааны ажил нь ихээхэн ач холбогдолтой юм. Судалгааны объект: Нийслэлийн БГД - ийн “Эрдмийн ундраа цогцолбор” сургуулийн багш, сурагчдыг хамруулж судалгаа авсан.

7 “Хичээл нь сурагчдын хөгжил хүмүүжлийн зорилтыг шийдэхийн тулд тодорхой аргыг системтэй хэрэглэх, багш сурагчдын үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр юм”. /Оросын сурган хүмүүжүүлэгч М.Н.Скаткин/ “Хичээл нь сурагчдын хөгжил хүмүүжлийн зорилтыг шийдэхийн тулд тодорхой аргыг системтэй хэрэглэх, багш сурагчдын үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр юм”. /Оросын сурган хүмүүжүүлэгч М.Н.Скаткин/

8 Өрнө дахины сурган хүмүүжүүлэх ухаанд прагматизмын онол чухал байр суурийг эзэлдэг. Энэ онолын гол төлөөлөгчийн нэг Америкийн эрдэмтэн Ж. Дьюй “Хүний туршлагаас ангид үнэмлэхүй стандартад тохирсон тийм үнэн гэж байдаггүй. Бидэнд ямар нэгэн зүйлийн үнэн эсэхийг нотлох ганцхан үнэлгээ бий. Энэ нь түүний амьдралд үзүүлэх үр ашиг юм” гэж тодорхойлоод суралцагчдыг идэвхгүй субьект биш идэвхтэй субьект болгон хувиргах тогтолцоог санал болгожээ. Тэрээр “Аливаа хүн асуудлыг шийдвэрлэж сурсан байвал нийгэмд аж төрөх талаасаа сайн бэлтгэгдэнэ. Сайн бэлтгэгдсэн хүнтэй улс орон илүү нээлттэй бүтээлчээр хөгжиж чадна” гэж тэмдэглэсэн нь орчин үеийн сурагч төвтэй бүтээлч сургалтын мөн чанарыг илэрхийлсэн хэрэг юм. Ийм сургалтыг зохион байгуулахад хичээл төлөвлөлт нэн чухал үүрэгтэй

9 ХИЧЭЭЛ ТӨЛӨВЛӨЛТ БА ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ
ХИЧЭЭЛ ТӨЛӨВЛӨЛТ БА ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ Суралцагч төвтэй хичээлийн төлөвлөлт гэдэг нь танхимд орж ирсэн суралцагчийн мэдлэг, чадвар хандлага, итгэл үнэмшилд түшиглэсэн сурах үйл явцыг зохион байгуулна гэсэн үг юм.   Багш нар хичээлийг төлөвлөхдөө: Тухайн үеийн боловсролын бодлого, тухайн хичээлийн сэдвийн агуулга, зорилтын онцлог , сургуулийн болоод багшийн материаллаг болоод мэргэжлийн ур чадварын онцлог, боломж, суралцагчдын хөгжил, төлөвшлийн түвшин зэрэгтэй уялдуулан хичээлийн төлөвлөлтийг боломжийн хэмжээнд чанар үр өгөөжтэй болгох зорилгын үүднээс, агуулга, хэрэглэгдэхүүн, арга, зохион байгуулалтын хэлбэрийг сонгодог.

10 А. Хичээл төлөвлөхөд анхаарах хүчин зүйлс
Сургалтын төлөвлөлтийг хийхэд “Оюуны чадамжийг харгалзуулах” нь чухал ба дараах хүчин зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай юм. Үүнд: А. Хичээл төлөвлөхөд анхаарах хүчин зүйлс Б. Хичээлийн дундуур төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах В. Хичээлийн төлөвлөгөөний загварын дагуу хичээлээ төлөвлөх Г. Эдгээрийг амьдралд хэрэгжүүлэх

11 А. Хичээл төлөвлөхөд анхаарах хүчин зүйлс
Хичээлийг төлөвлөхөд маш олон зүйлийг анхаарах ёстой. Тэдгээрийг бид дараах схемээс харж болно: Сэдэв  Ерөнхий үндсэн мэдлэг  Сургалтын үр дүн  Буруу ойлголт  Ерөнхий зураглал Бүтэц  Эхлэх  Үйл ажиллагаа  Дүгнэлтүүд  Бие дааж, хосоор, бүлгээр ажиллах  Түлхүүр асуулт  Нөөц, материал  Ялгаатай байх Сурагчид  Чадвар  Хэрэгцээ  Хоорондын харилцаа  Өмнөх мэдлэг Хичээлийн төлөвлөгөө Багш Мэдлэг Өөртөө итгэлтэй байдал  Ангийн сурагчидтай харилцах харилцаа  Өмнөх хичээлээс хийсэн дүгнэлт Шалгалт  Өмнөх мэдлэг  Сургалтын явцын шалгалт  Нэгдсэн шалгалт

12 Хичээл төлөвлөхөд анхаарах хүчин зүйлс
1 Сурагчид Ангийн сурагчдын мэдлэг чадварын түвшин ямар байна? Ямар нэгэн тусгай дэмжлэг, тусламж шаардлагатай сурагч байна уу? Энэ сэдвийн талаар сурагчдийн өмнөх мэдлэг ямар байна вэ? Сурагчдыг бүлгээр хуваарилахад бүлгийн хүүхдүүдийн харилцаа ямарбайна, сургалтын явцад тусалж байна уу эсвэл саад болж байна уу? 2 Сэдэв Энэ сэдвийг ойлгоход ямар үндсэн мэдлэг шаардлагатай вэ? Хичээлээс тодорхой ямар үр дүн гарах ёстой вэ? Энэ сэдвийн холбоотой ямар буруу ойлголтууд байдаг вэ? Энэ хичээл сургалтын ерөнхий зураглалд төлөвлөгөөнд хэр нийцэж байна вэ? 3 Бүтэц Хичээлийн эхэнд, дунд болон төгсгөлд ямар ажлууд орох вэ? Сурагчид бие дааж ажиллахад, хосоороо болон бүлгээр ажиллахад ямар боломжууд өгөгдсөн байна? Хариулт авах шаардлагатай ямар түлхүүр асуултууд байна? Ямар нөөц материалууд хэрэгтэй байна? Хичээлийн ялгарах гол онцлог юу вэ? 4 Үнэлгээ шалгалт Өмнөх мэдлэг чадварыг хэрхэн гаргаж ирэх вэ? Сургалтыг шалгах ямар арга, техник, боломжууд өгөгдсөн байна? Нэгдсэн шалгалтад бэлтгэх ямар боломжууд өгөгдсөн байна? 5 Багш Хичээлийг чанарыг сайжруулахад багшид ямар мэдлэг чадвар хэрэгтэй вэ? Багш хичээлийг заахдаа болон төлөвлөсөн бүх ажлуудыг хийхдээ (өөрийнхөө мэдлэг чадварт) хэр итгэлтэй байна вэ? Багш ангийн сурагчидтай ямар харилцаатай вэ? Өмнөх хичээлүүд дээр болж байсан уг сэдэвтэй болон тухайн ангийн сурагчидтай холбоотой ямар онцлог зүйлүүдийг багш хичээлдээ оруулсан байна вэ?

13 Г. Эдгээрийг амьдралд хэрэгжүүлэх:
Б. Хичээлийн дундуур төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах Сургалтын явцад сурах боломжуудыг аль болохоор ихэсгэхийн тулд түүнийг төлөвлөж, түүнчлэн сургалтын явцыг шалгах нь чухал байдаг. Багш хичээлийг цааш үргэлжүүлэхээс өмнө сурагчид зааж байгаа зүйлсийн гол утгыг ойлгож мэдсэн байх шаардлагатай. Үүний тулд энэхүү гол ойлголтуудыг шалгах түлхүүр асуултуудыг багш бэлтгэх нь маш чухал. Сургалтын явцыг шалгахын тулд төлөвлөж бэлдсэн эдгээр асуултуудад сурагчид хэрхэн хариулж байгаа нь хичээл дээр хийгдэх бусад дасгал ажил зэрэгт ихээхэн нөлөөтэй. Сурагчид хичээлийг хэрхэн сурч, дасгалуудыг яаж хийж байгаагаас шалтгаалж шаардлагатай бол багш хичээлийн төлөвлөгөөг өөрчилнө. Тиймд шаардлагатай үед хичээлийн төлөвлөгөөг өөрчлөхөд бэлэн байхаар уян хатан байх ёстой. В. Хичээлийн төлөвлөгөөний загвар Хичээлийг бэлтгэхдээ улирлын төлөвлөгөөтэй уялдуулж бэлтгэнэ. Хичээл болгоны төлөвлөгөө нь улирлын төлөвлөгөөнөөс гарч ирсэн байх шаардлагатай бөгөөд зөвхөн бага зэргийн өөрчлөлтүүдийг тухайн үеийн сургалт, заах аргын онцлогтой тохируулан хийнэ.   Г. Эдгээрийг амьдралд хэрэгжүүлэх: Хичээлийг төлөвлөх, үнэлгээ өгөх, эргэн шалгахдаа дараах зүйлсийг анхаар: Хичээлийн төлөвлөгөө дээр дурьдсан гол үзүүлэлтүүдийг хамруулж чадсан уу? Ямар нэгэн сул тал байна уу? Сургалтыг хянах арга техникүүдийг хичээлийн төлөвлөгөөндөө тусгасан уу? САНАМЖ Хичээл үргэлжлэх тусам хичээлийн төлөвлөгөө улам сайжирдаг. Хичээлийн үнэлгээ дүгнэлтээс гарсан үр дүнг заах аргандаа байнга тусгах ёстой. Сурагчид ойлгож мэдэхгүй л байвал төлөвлөгөөнд заавал өөрчлөлт оруулж байх хэрэгтэй. Хичээлээ үнэлэн дүгнэх нь багшийн өөрийн заах аргыг илрүүлнэ.

14 Судалгааны хэсэг Судалгааны зорилго:
ЕБС-ийн багш нарын “Хичээл төлөвлөлт нь ба хүүхдийн хөгжилд” хэрхэн нөлөөлж буй байдлыг тодорхойлон боловсруулалт хийх, дүгнэлт гаргах Судалгааны зорилт: Судалгааны арга зүй: Холимог асуулгын арга /Нээлттэй ба хаалттай асуулга/ Судалгааны объект: ЭУЦ сургуулийн 86 багш, 253 сурагч судалгаанд хамрагдсан.

15 Судалгааны агуулга: Судалгааны агуулга:
1. ЭУЦС-ийн багш нараас авсан судалгаа 1. ЭУЦС-ийн багш нараас авсан судалгаа 2. Хичээлийн төлөвлөлтийн загвар ба Туршилт хичээл 2. Хичээлийн төлөвлөлтийн загвар ба Туршилт хичээл 2. Хичээлийн төлөвлөлтийн загвар ба Туршилт хичээл 3. Хичээлийн төлөвлөлт ба Сурагчдын хөгжил 3. Хичээлийн төлөвлөлт ба Сурагчдын хөгжил 4. Ерөнхий дүгнэлт 4. Ерөнхий дүгнэлт

16 Судалгааны боловсруулалт, үр дүн:
Асуулт № 1 Хичээлийн төлөвлөлт хийхэд таны гол анхаардаг хүчин зүйл юу вэ? Нийт 86 багш судал-гаанд хамрагдсан ба Дээрх асуулгыг харахад ихэнх багш нар нь хичээлийн төлөвлөлтөө хийхэд гол анхаардаг зүйл нь “Төлөвлөл-тийн бүтэц” болох нь судалгаанаас харагдаж байна.

17 - Тухайн цаг үеийн байдалд тохирсон арга хэмжээг авах,
Хичээлийн дундуур төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлага гардаг уу? Тийм бол ямар арга хэмжээ авдаг вэ? А.Тийм Б.Үгүй Асуулт № 2 Нийт 86 багш судалгаанд хамрагдсан ба Дээрх асуулгыг харахад ихэнх багш нарт хичээлийн дундуур “төлөвлө- гөөндөө өөрчлөлт оруулах шаардлага гардаг” болох нь харагдаж байна. Шалтгаан нь: - Тухайн цаг үеийн байдалд тохирсон арга хэмжээг авах, - Тухайн ангийн сурагчдын хүлээн авах чадвар, - Хүүхдийн насны онцлогт тохируулах, Төлөвлөгөөг засан сайжруулах зэрэг шаардлага тулгардаг хэмээн хариулсан байна.

18 Таны зааж буй хичээл сурагчдын аль чадамжийг илүү хөгжүүлдэг вэ?
Асуулт № 3 Нийт 86 багш судалгаанд хамрагдсан ба Дээрх асуулгыг харахад ихэнх мэргэжлийн хичээлүүд сурагчдын оюуны чадамжийн хувьд “Хэл ярианы болон Логик сэтгэлгээ, Хүмүүс хоорондын харилцааны чадамж гэсэн” чад-варуудыг хөгжүүлдэг болох нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.

19 Асуулт №4 Сургалтын үйл явцын талаарх сурагчдын саналыг хичээлийн төлөвлөгөөндөө тусгадаг уу? А.20 хүртэлх % Б % В.40 дээш % Сургалтын үйл явцын талаарх сурагчдын саналыг хичээлийн төлөв-лөгөөндөө тусгадаг уу гэсэн асуултанд Нийт 86 багш судалгаанд хамрагдсанаас 52 багш буюу 60% нь сурагчдын саналыг “маш бага хэмжээгээр” буюу 20%-ийг нь хичээлийнхээ төлөв-лөгөөнд тусгадаг хэмээн хариулсан байна.

20 Асуулт №5 Бидний хичээл төлөвлөлтийн байдлаас шалтгаалж сурагчдад ойлгож мэдэхгүй зүйл гардаг уу? гэсэн асуултанд багш нар дараах тайлбарыг өгч байна. Үүнд: Сурагчдын суурь мэдлэг нь тухайн хичээлийн ойлголтонд нөлөөлдөг Сурагчид ойлгож мэдэхгүй зүйл ихэнхдээ (заримдаа) гардаг Сайн төлөвлөлт хийсэн үед гарахгүй гэж бодож байна Идэвх оролцоо, анхаарал төвлөрөлт зэргээс шалтгаалж гардаг Хүүхэд нэг бүрийн түвшинг харгалзан үзээгүйгээс мэдлэг дутуу хүлээж авах тохиолдол байдаг Гол анхаарах зүйлийнхээ хүрээг гүйцэд хардаггүй Онолын түвшинд бэлтгэгддэг учир амьдралд буух нь муу байдаг хэмээх шалтгаануудыг ихэвчлэн дурьдсан байна.

21 ХИЧЭЭЛ ТӨЛӨВЛӨЛТӨӨР ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ
ХИЧЭЭЛ ТӨЛӨВЛӨЛТӨӨР ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ Сурагчдын хөгжлийг дэмжих үйл ажиллагаа Загвар төлөвлөгөөний дагуух туршилт хичээл Сэдэв: Нар, сар, дэлхийн хөдөлгөөн

22 Хичээлийн төлөвлөлтийн загвар

23

24 /Сурагчдын сэтгэл ханамжийн судалгаа/
Загвар төлөвлөгөөний дагуух хичээл ба Сурагчдын хөгжлийг дэмжих үйл ажиллагаа /Сурагчдын сэтгэл ханамжийн судалгаа/ 1.Газарзүйн хичээлээр таны ямар оюуны чадамж илүү хөгждөг вэ? Дээрх судалгаанд нийт 253 сурагч хамрагдсан ба “Газарзүйн хичээл” нь сурагчдын “Оюуны чадамжийн” үзүүлэл- тийн хувьд “Орон зайн чадамж” болон хө-гжил, Хэл яриа, Логик сэтгэлгээний чадам- жуудыг илүүтэй хөг- жүүлдэг болох нь судалгаанаас харагдаж байна.

25 2. Туршилт хичээлдээ “Дэлхий” нэгж хичээлийг заасан ба тухайн нэгж хичээлээр дээрх чадамжуудын алийг нь илүү хөгжүүлсэн талаарх судалгаанд: Сурагчдын санал асуулгаар дараах оюуны чадамжууд илүү хөгжүүлж байна. Үүнд: 1-рт Орон зайн чадамж баримжаа олох рт Хүмүүс хоорондын харилцааны чадамж рт Хэл ярианы чадамжууд илүү хөгжих боломжтой нь судалгааны дүнгээс харагдаж байна.

26 3. “Дэлхий, нар, сарны хөдөлгөөн” сэдэвт 1 цагийн хичээл төлөвлөгөөний дагуу явагдаж зорилгоо хангасан хичээл болсон уу? гэсэн асуултанд ихэнх сурагчид “ТИИМ” гэсэн хариулт өгсөн ба 4. Тухайн сэдвийн хүрээнд сурагч та нарт ойлгож мэдэхгүй зүйл гарсан уу? гэсэн асуултанд ихэнх сурагчид “ҮГҮЙ” гэсэн хариулт өгсөн нь тухайн “ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ЗАГВАР” сурагчдын мэдлэг, чадварыг бүрэн хангах, шаардлагад нийцэж байна. Цаашид хичээлийг төлөвлөхдөө сурагчдын санал, сонирхол, мэдээллийн төвшинг харгалзан тусгаж явуулах нь үр дүнтэй болох нь харагдаж байна.

27 5. Сурагчдын хөгжлийг дэмжихийн тулд багш цаашид юуг анхаарах шаардлагатай вэ? гэсэн санал асуултанд сурагчид дараах саналыг дэвшүүлж байна. Хүүхэд бүртэй нээлттэй харилцах Заавар, зааварчилгаа, зөвлөгөө өгөх Найз юм шиг харьцах, Одоогийнх шигээ харьцах Уралдаан тэмцээн зохиох Хичээлийг төлөвлөхөд сурагчдын санал, хэрэгцээг харгалзах Хичээлийн агуулгад тохирсон олон сонирхолтой арга хэрэглэх

28 ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ: Багш нараас авсан санал асуулгын дүгнэлт: ЕБС-ийн нийт 86 багш судалгаанд хамрагдсан ба “Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил” –д хэрхэн нөлөөлж буй байдлыг тодорхойлох санал асуулга авахад: Хичээлийн төлөвлөлт хийхдээ багш нар “Хичээлийн төлөвлөлтийн бүтцийг” анхаархаас гадна цаашид: - Сурагчдын мэдлэг, чадвар, орчны мэдлэг, хэрэглээ, хэрэгцээн дээр тулгуурлах - Тухайн зааж буй хичээлээрээ сурагчдын оюуны чадамжуудыг жигд хөгжүүлэх - Багш олон талт арга барилыг эзэмших, - Сурагчдын санаа бодлыг тухайн хичээлийн төлөв лөгөөндөө тусган, засаж сайжруулах, - Хичээлийн дундуур төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлага гардаг учир хичээлээ төлөвлөхдөө уян хатан байдлыг баримтлах шаардлагатай байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.

29 Сурагчдаас авсан санал асуулгын дүгнэлт:
Загвар төлөвлөгөөний дагуух хичээл ба Сурагчдын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг илрүүлэх дээрх судалгаанд нийт 253 сурагч хамрагдсан ба “Газарзүйн хичээл” нь сурагчдын “Оюуны чадамжийн” үзүүлэлтийн хувьд: “Орон зайн чадамж” болон хөгжил, Хэл яриа, Логик сэтгэлгээний чадамжуудыг илүүтэй хөгжүүлдэг болох нь судалгаанаас харагдаж байна. Газарзүйн хичээл тодорхой сэдэв сонгон “ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ЗАГВАР”-ын дагуу “ТУРШИЛТ ХИЧЭЭЛ” заахад тухайн сэдвийн хүрээнд “Багшийн хичээлийн төлөвлөлт” сурагчдын мэдлэг, чадварыг бүрэн хангах, шаардалагад нийцэж байгаа нь харагдаж байна. Багшийн зүгээс хичээлийн төлөвлөлт хийхдээ сурагчдын саналыг тусгаж ажиллах шаардлагатай нь судалгаанаас харагдаж байна.

30 Багш нар мэдлэг бүтээх сургалтын онол, аргазүйн зохион байгуулалтын үндсэн дээр хичээл төлөвлөлт, технологийн шинэчлэлийн үзэл санааг хэрэгжүүлснээр Суралцагчид: Хэнээс үл хамааран бие дааж сэтгэх чадвартай Логик сэтгэлгээний үндсэн дээр шийдвэр гаргах Аливаа зүйлийг олон талаас нь харж сурах Сэтгэлгээний олон янзын арга хэлбэрийг ашиглаж чаддаг болох Уян хатан итгэл үнэмшилтэй болох Бусдын итгэл үнэмшллийг хүндэтгэн зохицон нийцэх чадвартай болох юм. Сургалтын аргазүйн шинэчлэлтэй хол- боотойгоор хичээлийн төлөвлөлт зохион байгуулалтыг ч өөрчлөх шаардлагатай гэд- гийг судалгааны үр дүн харуулж байна.

31 Ном зүй: 1. Батчулуун.Е “Дэлхий судлал” УБ. 2008 он
1. Батчулуун.Е “Дэлхий судлал” УБ он 2. Батчулуун.Е “Сургуулын газарзүйн онол аргазүй” УБ он 3. Батчулуун. Е “Газарзүй-4 сурах бичиг 4. “Сургалтын аргазүй” УБ он 5. Цэдэвсүрэн. Н “МУ-ын Ерөнхий боловсролын сургалтын орчны тулгамдсан асуудлууд” УБ он 6. Эрдэнэцэцэг.С “Багш боловсролын үндэс” УБ он 7. Монгол-Кембридж боловсролын санаачлага /University of Cambridge international Examinations/ “Багшийн гарын авлага” УБ.2012 он 8.

32 Анхаарал хандуулсанд баярлалаа
Анхаарал хандуулсанд баярлалаа


Download ppt "Сурган хүмүүжүүлэх уншлага"

Similar presentations


Ads by Google