Download presentation
Presentation is loading. Please wait.
1
Секторуудын асуулгын журам
“Шинжлэх ухаан, технологи, инновацийн шалгуур үзүүлэлт” үндэсний сургалт семинар Улаанбаатар, Монгол Улс оны 10 сарын 14-16 Рохан Патхирэйж ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэн (UIS) 1
2
Агуулга СХА-ын асуулгын хамрах хүрээ Төрийн байгууллагын сектор
Дээд боловсролын сектор Аж ахуйн нэгжийн сектор Хувийн ашгийн бус сектор
3
Секторуудын асуулгын явц
СХА-ын статистик нь тогтмол, системтэй, нэгдсэн тусгай асуулгуудыг шаарддаг. Бусад эх сурвалжууд мэдээлэл өгдөг боловч: СХА-д хэрэглэж байгаа үзэл баримтлалууд нь Фраскатийн гарын авлагын үзэл баримтлалуудаас ихэвчлэн өөр Үзэл баримтлалууд нь цаг хугацааны явцад өөрчлөгдөх боломжтой Бүх мэдээллийг адилхан цаг хугацаанд олж авах нь маш хэцүү Санхүүгийн тайлан болон бусад эх үүсвэрээс урсгалыг хянах үед давхар тоололтоос зайлсхийх хэцүү Үнэлж баримжаалах нь асуулгыг хийхэд зайлшгүй шаардлагатай болдог Ялангуяа дээд боловсролын секторт
4
СХА-ын асуулгын хамрах хүрээ
СХА-ын асуулгууд нь бүх түвшинд бүх СХА-ын нэгжүүдийн бүх СХА-ын үйл ажиллагаанд зориулсан бүх санхүүгийн болон боловсон хүчний эх үүсвэрийг хэмжин тодорхойлох хэрэгтэй. СХА-ын асуулга нь голдуу СХА-ыг гүйцэтгэгч нэгжүүдэд хандан хийгдсэн байна. Фраскатийн гарын авлага (бүлэг 7) болон ЮНЕСКО-гийн статистикийн хүрээлэнгийн техникийн баримт бичгийн 11 (3-р бүлэг) нь зөвхөн гүйцэтгэгчид суурилсан асуулгуудад зориулагдсан.
5
СХА-ын асуулгын хамрах хүрээ Үргэлжлэл…
СХА-ын асуулгын хамрах хүрээ Үргэлжлэл… Ихэнх улс орнуудад бүрэн төгс асуулга хийх боломж байхгүй. Бэрхшээлүүд: Судалгаанд оролцогчдын тоог зардлыг багасгахын тулд хязгаарлах шаардлага гардаг. СХА-ын асуулга нь өөр нэг асуулгатай хамт хийгдэх шаардлага гардаг. Зарим асуулга нь асуулгад оролцогчдоос өөр мэдээлэл шаардсан өөр өөр асуулттай бусад байгууллагуудын оролцоог шаардсан байдаг.
6
СХА-ын асуулгын хамрах хүрээ Үргэлжлэл…
СХА-ын асуулгын хамрах хүрээ Үргэлжлэл… СХА-ын хүчин чадлын хэмжээ болон бүтэц өөр өөр байдаг. Улс орон бүрт өөр өөр бэрхшээлүүд байдаг. Нэг нь хэмжээ нь бүгдэд тохиромжтой биш байдаг: Зөвлөмж Тиймээс зөвлөмжүүд ерөнхий шинж чанартай байдаг. Сектор бүр өөр өөрийн удирдах хэв маяг, арга барил, зохион байгуулалтын соёлтой байдаг. Одоо байгаа хэм хэмжээг мэдээлэл солилцохтой харьцуулан авч үзье.
7
СХА-ын асуулгын хамрах хүрээ Үргэлжлэл…
СХА-ын асуулгын хамрах хүрээ Үргэлжлэл… Аль салбар хамрагдсан байх ёстой вэ?: Төрийн болон / эсвэл хувийн? Аж ахуйн нэгжийн, төрийн байгууллагын, дээд боловсролын, эсвэл хувийн ашгийн бус? Арга ?: тооллого, түүвэр буюу зорилтот ?; Секторт зориулсан тусгай санал асуулга? Асуулга хэнд зориулагдсан байх вэ? Асуулгын бүртгэлийг хэрхэн боловсруулах вэ? Судалгааны асуулгыг хэн бүрдүүлэх вэ? Байгууллагуудтай холбоо барих ажил хэрхэн хийгдэх вэ? Асуулга яаж хийгдэх вэ?: Ярилцлагаар, шуудангаар, и-мэйлээр, вэб дээр суурилсан, гэх мэт ? Шаардагдах нарийвчилсан мэдээллийн багц гэж юу вэ? Сектор болон байгууллагуудын хэмжээ болон нарийн төвөгтэй байдлыг авч үзэх хэрэгтэй.
8
Төрийн байгууллагын сектор
Судалгаанд хамруулах нэгжүүд: Олон нийтийн СХА-ын байгууллагууд: Олон нийтийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд; Салбарт суурилсан судалгаа шинжилгээний хүрээлэнгүүд Засгийн газрын ерөнхий захиргааны СХА-ын үйл ажиллагаанууд. ШУТ-ийн үйлчилгээний олон нийтийн хүрээлэнгүүд: Статистикийн, цаг уурын, геологийн болон бусад олон нийтийн үйлчилгээнүүд, музей, эмнэлгүүд. Хотын захиргаа түвшний СХА-ын үйл ажиллагаанууд. .
9
Төрийн байгууллагын сектор үргэлжлэл…
Төрийн байгууллагын сектор үргэлжлэл… СХА хийдэг эсвэл хийдэг гэж үздэг холбогдох байгууллагууд / нэгжүүдийн тооллогыг хийх. Тооцоолох нь ерөнхийдөө амархан. Асуулгын бүртгэлийн мэдээллийн эх үүсвэрүүд: Төрийн байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, хууль ёсны байгууллагууд, ШУТ-ийн үйлчилгээний хүрээлэнгүүдийн жагсаалт Холбоод (худалдаа, эрдэм шинжилгээний); ШУ-ы нийгэмлэгүүд. Эрдэмтэд, инженерүүдийн бүртгэл, мэдээллийн сан. Судалгааны буцалтгүй тусламжийн сангийн мэдээллийн сан; Шинжлэх ухааны нийтлэлүүдийн мэдээллийн сан. Шинжлэх ухаан, технологийн удирдлагын мэдээллийн систем (STMIS). Патентууд болон бусад интернет протоколийн баримт бичгүүд.
10
Төрийн байгууллагын сектор үргэлжлэл…
Төрийн байгууллагын сектор үргэлжлэл… Салбар хэлтэст суурилсан судалгаа шинжилгээний хүрээлэнгүүд (DBRIs) Асуудлууд: Мэдээллүүд эмхэтгэсэн хэлбэрээр мэдээлэл байхгүй Холбоо барих цэг нь: Ахлах төрийн албан хаагчид: Ерөнхий захирал, эсвэл байнгын нарийн бичгийн дарга Олон нийтийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд (PRIs) Холбоо барих цэг нь: Гүйцэтгэх захирал, судалгааны менежмент хариуцсан гүйцэтгэх захирал Салбар хэлтэст суурилсан судалгаа шинжилгээний хүрээлэнгүүд (DBRIs) болон Олон нийтийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд (PRIs) –ын мэдээлснээр тэдний судалга шинжилгээний ажилчдын БЦТ нь 100%, эсвэл 100% орчим байдаг. Гэсэн хэдий ч олон салбар хэлтэст суурилсан судалгаа шинжилгээний хүрээлэнгүүд (DBRIs) болон олон нийтийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд (PRIs) шинжлэх ухаан, технологийн үйлчилгээ (ШУТҮ) болон зөвлөх үйл ажиллагаануудыг эрхэлж байна. ШУТҮ-ний үйл ажиллагаанууд нь СХА-ын төслийн нэг хэсэг байж болно эсвэл нэг хэсэг нь биш ч байж болох ба хэрэв биш бол энэ үйл ажиллагааг тооллогын тоо хэмжээнд оруулахгүй байх ёстой. Шинжлэх ухаан, технологийн үйлчилгээ (ШУТҮ) эрхэлж буй олон нийтийн байгууллагууд нь ихэвчлэн энэ үйл ажиллагаатай холбоотой зарим нэг судалгаа явуулдаг. Ийм судалгааны үйл ажиллагааг тодорхойлж байх ёстой бөгөөд СХА-ын асуулгад оруулах ёстой.
11
Дээд боловсролын сектор
Дээд боловсролын байгууллагууд (ДБХ) нь СХА-ын үйл ажиллагааны үндсэн суурь юм. Идэвхтэй судлаач ажилтнуудын тооллогын дүнг тодорхойлох, тэдний судалгаанд зарцуулсан цагийг баримжаалан тооцох, мөн ерөнхий эрдэм шинжилгээний зардлын сайн баримжаалсан үнэлгээг олж авах нь маш чухал (дээд боловсролын салбар дахь нийт үйл ажиллагааны цаг ашиглалтын судалгаа болон бусад СХА-ын коеффициентуудыг баримжаалан тодорхойлох аргуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Фраскатийн гарын авлагын 2-р хавсралтаас харна уу).
12
Дээд боловсролын сектор үргэлжлэл…
Хамрах нэгжүүд: Бүх их дээд сургуулиуд, түүнтэй холбогдох байгууллагууд, ялангуяа докторын түвшинд зэрэг олгодог байгууллагууд. Мөн СХА гүйцэтгэдэг эсвэл хийдэг гэж үздэг бусад байгууллага хүрээлэнгүүд. Их сургуулийн хүрээлэнгүүд болон газрууд зэрэг жижиг нэгжүүдийг статистик нэгжээр ашиглаж болох юм. СХА хийдэг эсвэл хийдэг гэж үздэг холбогдох байгууллагууд / нэгжүүдийн тооллогыг хийх. Тооцоолох нь ерөнхийдөө амархан. Асуулгын бүртгэлийн мэдээллийн эх үүсвэрүүд: Дээд боловсролын байгууллагуудын жагсаалт Төрийн байгууллагын сектортой адилхан эх үүсвэрүүд. Судлаач анкетийн мэдээллийн сан; Хэвлэл нийтлэлийн мэдээллийн сан (Web of Science™ or Scopus™).
13
Дээд боловсролын сектор үргэлжлэл…
Бие даасан байдлын зэрэглэл нь өөр өөр Төрийн албан хаагчтай адил зэрэглэлээр хөдөлмөр эрхэлж буй ажилтнууд - ажилтнуудын жагсаалт байгаа Дээд боловсролын хүрээлэнгүүдэд ажилладаг эрдэмтэд - ажилтнуудын дэлгэрэнгүй мэдээлэл хамгаалагдсан Холбоо барих цэг нь: Дэд захирал / Ерөнхийлөгч эсвэл дэд захиралын орлогч / судалгааны 2 дахь дэд захирал, факультетийн декан, судалгааны декан, эсвэл хэлтсүүдийн дарга.
14
Аж ахуйн нэгжийн сектор
Бизнесийн аж ахуйн нэгжийн секторт аж ахуйн нэгжүүд нь гол статистикийн нэгжүүд хэмээн үздэг. Зарим аж ахуйн нэгж жилээс жилд тогтмол СХА-ыг гүйцэтгэдэг, бөгөөд нэг буюу хэд хэдэн СХА-ын нэгжтэй байдаг Бусад аж ахуйн нэгжүүд СХА-ыг хааяа л хийдэг Хамрах нэгжүүд: Байнга болон хааяа СХА гүйцэтгэдэг бүх аж ахуйн нэгжүүд СХА-ын асуулгад орсон байх шаардлагатай. .
15
Аж ахуйн нэгжийн сектор: Эхний арга
Аж ахуйн нэгжийн сектор: Эхний арга СХА-ыг гүйцэтгэгчдийг олж тогтоох, тэднээс мэдээлэл авахын тулд том аж ахуйн нэгжүүд болон жижиг аж аухйн нэгжүүдийг хамруулсан тооллогод суурилсан судалгаа хийх Бизнесийн бүртгэл дээр үндэслэсэн байх ёстой. Жишээ нь тодорхой хүн амд хамаарсан байж болно ( үйлдвэрлэл болон ангилал хэмжээний хувьд). Аж ахуйн нэгж нь өнгөрсөн хугацаанд СХА хийсэн эсэхийг тооцохгүй. Энэ нь инновацийн судалгаанаас гарч ирсэн арга юм. Маш жижиг аж ахуйн нэгжүүд, зарим СХА бага шаарддаг салбарын аж ахуйн нэгжүүд нь ихэвчлэн зардал хэмнэх шалтгаанаар асуулгаас хасагдсан. Хэрэв түүврийн хэмжээ нь маш бага бол, хүчин зүйлс нэмэгдэж байгаагийн улмаас барагцаалсан тооцоонд хамаарал багатай. Энэ аргыг хатуу даган мөрдөж байгаа улс орон байхгүй байна.
16
Аж ахуйн нэгжийн сектор: 2 дахь арга
Аж ахуйн нэгжийн сектор: 2 дахь арга Хэрэв ямар ч цогц сүүлийн үеийн бизнесийн бүртгэл байхгүй бол; СХА хийдэг компаниудын лавлах байхгүй бол түүвэр мэдээллээр дамжуулан тооллого тооцоог баримжаалан гүйцэтгэх ямар ч боломжгүй юм. СХА гүйцэтгэгчдийг тодорхойлох зорилгоор санаатай зорилтот судалгааг хийх (СХА хийдэг аж ахуйн нэгжүүдийн бизнесийн бүртгэл дээр үндэслэн СХА хийдэг эсвэл хийдэг гэж үздэг холбогдох байгууллагууд /нэгжүүдийг хамруулах) Бизнесийн секторт СХА-ын үйл ажиллагааг хэрхэн илрүүлэх вэ? СХА гүйцэтгэдэг аж ахуйн нэгжийн бизнесийн бүртгэлд үндэслэх
17
Аж ахуйн нэгжийн сектор: 2 дахь арга Үргэлжлэл…
Аж ахуйн нэгжийн сектор: 2 дахь арга Үргэлжлэл… СХА хийдэг аж ахуйн нэгжүүдийн бизнесийн бүртгэлийн эх үүсвэрүүд: Олон нийтийн санхүүжилттэй эрдэм шинжилгээний тэтгэлэг / сангуудын бүртгэл, СХА-ын лабораторийн лавлахууд Өмнөх СХА-ын асуулгад СХА-ынхаа үйл ажиллагааг тайлагнасан аж ахуйн нэгжийн жагсаалт, эсвэл инновацийн асуулгууд / аж ахуйн нэгжийн асуулгууд. Аж үйлдвэрийн судалгааны нийгэмлэгүүд / мэргэжлийн холбоод / худалдаа аж үйлдвэрийн танхим / худалдааны холбоод Үндэсний хөрөнгийн бирж Компанийн жил бүрийн тайлан / худалдааны сэтгүүлүүд Батлагдсан эмнэлзүйн туршилтууд / хувиргасан амьд организмын туршилтуудын бүртгэл СХА-ын татварын ногдлыг шаардах аж ахуйн нэгжийн жагсаалт
18
Аж ахуйн нэгжийн сектор: Дээрхи 2 аргыг хамтруулсан арга
Аж ахуйн нэгжийн сектор: Дээрхи 2 аргыг хамтруулсан арга СХА гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийн бизнесийн бүртгэл дээр үндэслэн СХА хийдэг эсвэл хийдэг гэж үздэг холбогдох компаниуд /нэгжүүдийг хамруулах: зорилтот судалгаа Бусад бүх компаниудын тооллого хийж СХА хийдэг эсэх нь тодорхой бус компаниуд /нэгжүүдийг тодорхойлох Сонгосон үйлдвэрлэлийн салбаруудад (дараагийн Слайдан дээр харуулж өгсөн). Зарчмын хувьд, том багаас хамаарахгүй бүх аж ахуйн нэгжүүдийг оруулах ёстой боловч заримыг хасах шаардлагатай бол энэ нь арван ажилтан байх ёстой. Холбоо барих цэг нь: Гүйцэтгэх захирал буюу салбарын дарга.
19
Аж ахуйн нэгжийн сектор: Дээрхи 2 аргыг хамтруулсан арга Үргэлжлэл…
Аж ахуйн нэгжийн сектор: Дээрхи 2 аргыг хамтруулсан арга Үргэлжлэл… Хамааруулах аж үйлдвэрийн салбарууд: Аж үйлдвэр ISIC Rev. 3/NACE Rev. 1 Уул уурхай 14 Үйлдвэрлэл 15-37 Аж ахуй, барилгын ажил 40,41,45 Бөөний худалдаа 50 Тээвэр, харилцаа холбоо 60-64 Санхүүгийн зуучлал 65-67 Компьютер, түүнд холбогдох үйл ажиллагаа 72 СХА-ын үйлчилгээ 73 Архитектур, инженер, техникийн бусад үйл ажиллагаа 742 Дээр нь тухайн улс орны хувьд хамааралтай аж үйлдвэрийн салбаруудыг нэмэх: Жишээ нь ХАА (ISIC Rev. 3, 01, 02, 05), г.м.
20
Аж ахуйн нэгжийн сектор: Үргэлжлэл…
Аж ахуйн нэгжийн сектор: Үргэлжлэл… Зарим нийтлэг асуудлууд: Бизнесийн салбарт хийгдэж буй СХА хөгжиж буй болон хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орнуудад бага хэвээр байна, Тэр ч байтугай өндөр хөгжилтэй орнуудад компаниудын 5-10% нь СХА-ын 90% -ийг хийж байна. Бизнесийн салбар нь инновацийн зорилгын гол төвд байдаг хэдий ч судалгаагаар компаниудын зөвхөн цөөн хэдэн хувь нь л тогтмол СХА-ыг хйиж байгаа нь харагдаж байна. Инноваци хийж байгаа олон компаниуд өөрсдөө дотроо СХА хийхгүй байна. Давхар тоололтоос зайлсхийхийн тулд компаниудын бүтцийг ойлгох шаардлагатай (хувьцаа эзэмшигч компаниуд, эсвэл олон төрлийн үйлдвэрлэл явуулж байгаа үйлдэрлэлийн бүлгүүд СХА хийдэг аж ахуйн нэгжүүд бусад том компаниудтай хамтран петрохимийн үйлдвэрлэл, химийн бодис, уул уурхай, ашигт малтмал боловсруулах, эм, цахилгаан, электроник, программ хангамж гэх мэт дэд салбаруудыг СХА-д оролцуулж байна. Та өөрөөсөө "Таны дэд салбарын хүмүүсээс хэн нь СХА хийж байна, бид яаж тэдэнтэй холбоо барих вэ? гэж асуу.
21
Аж ахуйн нэгжийн сектор: Үргэлжлэл…
Аж ахуйн нэгжийн сектор: Үргэлжлэл… Зарим нийтлэг асуудлууд:үргэлжлэл… Хувьцаа эзэмшиж байгаа компаниуд, барилга, жижиглэн худалдаа болон багаж хэрэгслүүд зэрэг бага хэмжээгээр эсвэл ямар ч СХА хийдэггүй дэд салбаруудыг, хасах. СХА хийж байгаа эсэхийг шалгах зорилгоор компаниудтай шууд харилцан хэрэгтэй. Том компаниуд / Олон улсын компаниуд - Санхүүгийн албаны дарга, эсхүл технологи хариуцсан даргатай хэлэлцэх, Нэг том компанийг оруулахгүй орхих нь томоохон алдаанд хүргэж болох юм. Нийтийн эзэмшлийн аж ахуйн нэгжүүд зарим хөгжиж буй орнуудын СХА-д гол үүрэг гүйцэтгэдэг: Нийтийн эзэмшлийн аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг бүрэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн мэдээллээс тусад нь авч үзэх хэрэгтэй. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж нь гадаадын эзэмшилтэй тодорхой хэмжээгээр хуваагдсан байж болно. Үйлчилгээний сектор нь ихэвчлэн дутуу мэдээлэгдсэн байдаг: Тэргүүлэгч банкууд, даатгуулагчид, гар утас болон МХТ-ны компаниудтай хамтран ажиллахыг хичээх.
22
Ашгийн бус хувийн сектор
Улс орнууд хоорондоо ихээхэн ялгаатай, Бизнесийн сектортой адилхан асуудлуудтай СХА хийдэг ашгийн бус хувийн секторыг тодорхойлоход бэрхшээлтэй, байр суурь, эзэмшлийн байдал тодорхой биш. Үйл ажиллагаануудыг өргөн хүрээгээр эрхэлдэг, Өөрсдөө дотроо, түүнчлэн бас гэрээгээр СХА хийдэг. Судалгаанд оролцогчдын боломжийг тодорхойлох эх үүсвэр: Төрийн байгууллагын сектортой гол төлөв адил: Бүртгүүлэх мэдээлэл цогц биш байж болох бөгөөд үүнийг СХА-ыг санхүүжүүлдэг эсвэл гүйцэтгэдэг ашгийн бус хувийн байгууллагын талаар судлаачид эсвэл судалгааны захиргаадаас авсан мэдээллээр бүрдүүлж болно Зорилтот судалгаа хийх. .
23
Асуулгад хэнийг оролцуулах нь зүйтэй вэ?
СХА-ын менежер? СХА болон Фраскатийн гарын авлагын нормыг илүү сайн ойлгох Харин нарийвчилсан тоог нийлүүлэх боломжгүй байж болох юм Нягтлан бодогч, эсвэл боловсон хүчний менежер СХА-ыг Фраскатийн гарын авлагад зааснаар яг сайн авч үзэхгүй Харин нарийвчилсан тоог нийлүүлэх боломжтой Дээрхи гурван ажилтны хамтын ажиллагаа хэрэгтэй байж болно Дээр нь урьдчилан мэдээллээр хангах, жижиг дэд нэгжүүдээс мэдээлэл зохицуулан цуглуулах нь ажлыг хариуцсан нэмэлт ажилтныг тогтоох нь зүгээр.
24
Асуулгад хэнийг оролцуулах нь зүйтэй вэ? үргэлжлэл…
Асуулгад хэнийг оролцуулах нь зүйтэй вэ? үргэлжлэл… Төрийн байгууллагын сектор: Салбар хэлтэст суурилсан судалгаа шинжилгээний хүрээлэнгүүд (DBRIs) болон олон нийтийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд (PRIs): Аль ч тохиолдолд, санал асуулга нь эрдэм шинжилгээний ажлын зохицуулагч эсвэл менежер(үүд) нягтлан бодогч/боловсон хүчний менежертэй хамтран хийгдсэн шаардлагатай. Дээд боловсролын сектор: Санал асуулга нь факультетийн декан эсвэл декан/судалгааны газрын захирал/албаны декан санхүү/боловсон хүчний хэлтэстэй хамтран хийгдсэн байх шаардлагатай. Аж ахуйн нэгжийн сектор: Санал асуулга нь гүйцэтгэх захирал, эсхүл технологи / үйлдвэрлэлийн менежерээр хийгдсэн байж болох юм. Хүний нөөцийн болон санхүүгийн ажилтан нь ийм мэдлэг, мэдээлэлтэй байх нь ховор байдаг.
25
Баярлалаа!
Similar presentations
© 2025 SlidePlayer.com. Inc.
All rights reserved.