Download presentation
Presentation is loading. Please wait.
Published byHana Macháčková Modified over 5 years ago
1
Хөхний өмөнгийн мэс засал болон өвөрмөц эмчилгээний дараах сэргээн засах эмчилгээ
Ц.Цэнгэлмаа ХСҮТ СЗЭ-ний их эмч /АУ магистр тэргүүлэх зэрэгтэй/ Ц. Цолмонбаяр ХСҮТ Хөдөлгөөн засалч 2015
2
Тархалт Манай оронд сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөлийн тоо нэмэгдэж хүн амын нас баралтын шалтгаануудын нэг болж байна. Эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хорт хавдрын өвчлөлийн стандарчилсан түвшинд хөх 2014 оны байдлаар 6-рт бичигдэж байна / нийт хорт хавдраар өвдсөн эмэгтэйчүүдийн 12.1%/ . Хорт хавдраар өвдсөн эмэгтэйчүүдийн нас баралтын түвшинг авч үзэхэд хөхний өмөн 8-рт бичигдэж байна. / нийт хорт хавдраар өвдсөн эмэгтэйчүүдийн 4%/ Хөхний өмөнгөөр өвчлөгсдийн 62,7% нь насанд тохиолдож, насанд дээд хэмжээнд хүрээд 65-с дээш насанд буурдаг статистик үзүүлэлт байна. Сүүлийн жилүүдэд хорт хавдар залуужиж насанд тохиолдох нь ихсэж байна.
3
Хөхний хавдрыг хортой, хоргүй гэж ангилдаг
Хөхний хавдрыг хортой, хоргүй гэж ангилдаг Хоргүй хавдар Бусад эрхтэнд халдах ба биеийн бусад хэсэгүүдэд тархдаггүй. Биеээс мэс засалын аргаар авсан тохиолдолд дахин бий болдоггүй. Хортой хавдар Хэвийн бус эсүүд бий болдог.Ойролцоох эд эсэд халдахаас гадна биеийн бусад хэсэгүүд рүү тархаж, хөхөнд боловсрон хөгжиж хортой хавдрыг үүсгэдэг. Хавдар өсөхөд тэжээл хэрэгтэй.Ингэхийн тулд шинэ судас бий болдог. /angiogenesis/ Энэ нь хавдрын өсөлтийг дэмжинэ Өсөж томрохын хэрээр хажуугын эд эс рүү орно. Бусад эрхтэн лүү тархана
4
Эсийн өсөлтийг хянаж байдаг генүүд байна
Эсийн өсөлтийг хянаж байдаг генүүд байна.Эдгээр генүүд байх естой зарчмаараа ажиллаж чадахгүй,тохиолдолд Генийн алдаа эсвэл Мутаци үүсдэг. Мутаци нь удам дамжих ба эсвэл өөрөө аяндаа бий болдог.удам дамжсан мутаци нь эцэг эхийн хэн нэгнээс хэвийн бус ген төрөхөд дамжиж ирдэг. Удам дамждаг онцгой генүүд BRCA1 болон BRCA2 /breast cancer 1/ /breast cancer 2/ Генийн мутаци эмэгтэй хүний хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг,аяндаа бий болдог мутацууд нь амьдралын явцад биед үүсдэг.Чухам ямар шалтгаан,эсвэл шалтгаануудын улмаас мутаци болдог нь одоо хүртэл тодорхойгүй байна. Судалаачид эсийн өсөлтөд 2 төрлийн ген байдгыг тодорхойлсон. Энэ генүүдэд гарсан алдаа нь хэвийн эсүүдийг хорт хавдрын эсүүд болгон хувиргадаг. Доорхи хүснэгтэд ген тус бүрийг тодорхой харууллаа.
5
Эсийн бүтцээр нь Байрлалаар нь Цоргоны Хөхний товчны Хэлтэнцрийн Төвийн Тархилаг Дээд дотор хэсгийн Коллойд Доод дотор хэсгийн Комедо Дээд гадна хэсгийн Мөхлөгт эд Доод гадна хэсгийн Суганы сүүл хэсгийн гэж ангилна
6
Удамшил – Удамшлыг графикаар үзүүлвэл
Удамшил – Удамшлыг графикаар үзүүлвэл Зураг-аас харахад эмээ ээж эгч бүгд хавдраар өвдсөн тохиолдолд хавдраар өвчлөх нь харьцангуй их, аль нэг нь өвдсөн тохиолдлод бага зэрэг өвчилж байна. Урьдал өвчин Дотоод шүүрлийн ялгаралт Хожуу цэвэрших Хожуу төрөх Төрөөгүй байх
7
Эмчилгээ Мэс засал, хими, туяа эмчилгээ байдаг. Сүүлийн жилүүдэд сэргээн засах эмчилгээний ач холбогдолын тухай нилээд өргөн хүрээтэй ярих болж, онцгой байр суурийг эзлэж байна.
8
Мэс засал эмчилгээ Мэс заслаар цээжний булчин, булчин доорхи эд, эгэмний доорхи болон далны доорхи тунгалгийн зангилааг төгс авч байна. Энэ үед мэдрэлийн болон мэдрэлийн тулгуур мэдрэл гэмтдэг учраас хөхний хавдрын мэс заслын дараа хавсарсан эмчилгээ зайлшгүй хэрэгтэй. Эмчилгээг тухайн өвчний явц хэлбэр, шинж чанар, хавдрын клиник шинж тэмдгээс хамаарч явуулна. Мэс заслын өмнө болон мэс заслын дараа туяа эмчилгээ хийлгэж байгаа үед лимфийн судсанд сорвижилт үүссэнээс лимфийн урсгал саатдаг.
9
Туяа эмчилгээний үед гарах өөрчилөлт
Арьсны бүтцийг өөрчилж фиброз үүснэ Эгэмний доорхи хэсэг, булчингийн хэсэгт, гүнзгий сорвижилтыг үүсгэнэ Мөрний сүлжээний мэдрэлийн багц соривжиж контрактур, хөшингө үүснэ Суганы хэсгийн урд хана гэмтэнэ
10
Лимфийн судасны склероз үүсгэн цус болон лимфийн эргэлтийг алдагдуулснаар цус, лимфийн эргэн шимэгдэлтийг бууруулж нарийсалт үүсгэдэг. Туяа эмчилгээний дараа эд, эсийн өөрчлөлт, гемостазийн тогтолцоонд үйл ажиллагааны өөрчлөлт үүсдэг. Эд эсийн эдгээр өөрчлөлттэй холбоотойгоор сэргээн засах эмчилгээг эрт эхлэх хэрэгтэй байдаг. Хөхний хавдрын төгс мэс заслын дараах хожуу хүндрэлийн үед лимфийн хаван, өвдөлтийн шинж тэмдэг, мөрний үе хөдөлгөөнгүй болох шинж тэмдгээр илрэх нь олонтоо.
11
Туяа эмчилгээний дараах индураци (соривжилт)
12
Эмгэг жам Лимфийн гэмтлийн улмаас лимфийн судасны ба магистрал венийн лимфийн хаван /лимфийн хаван/ үүсдэг. Үүнд лимфийн судасны хана болон гөлгөр булчингийн агшилт, зүрх судас болон цээжний ханын шимэгдэлт нөлөөтэй. Лимфийн хавангийн – нууц үе 1-2 долоо хоногоос хэдэн жилээр үргэлжилж болно. Лимфийн багцын захын болон төвийн судас хооронд холбоос /лимфатический мостик/ үүссэнээс лимфийн судас өргөсдөг.
13
Хавангын үе шатаар нь дараах байдлаар ангилна
1-р шат Хаван тогтворгүй шинж чанартай. хаван үүсээд түргэн хугацаанд эргэж арилдаг. Арьсны температур буурсан 2-р шат Хавагнана, алхахад амьсгаадна. Арьсны нугалаас арилсан. Арьсны температур хуруу, бугалганд буурсан 3-р шат Хаван хатуу, байнгын, арьс болон арьсан доорхи эд фиброзон сорвижилттой. Арьсны нугалаа байхгүй, гиперкеротозтой, хавантай. Гар эрүүл гартай харцуулахад 50-70% өөрчлөгдсөн байна. Арьсны температур хуруу шуунд буурсан. 4-р шат Мөч хэлбэрээ өөрчилсөн, хөдөлгөөнгүй тэжээлийн өөрчлөлтөд орсон Эрүүл гартай харьцуулахад 70% өөрчлөлтөд орсон. Арьсны температур нуруу бугалга, мөрөнд буурсан. Үүнийг үзлэг, хавангийн байрлалаар сарвуу, бугалга, мөрний гэж ангилдаг.
14
Лимфийн хаванг эмгэг гистологийн үе шатаар 3 хуваана.
Лимфийн хаванг эмгэг гистологийн үе шатаар 3 хуваана. Эс хөөж томроно. Хавагнаж фиброз үүснэ. Фиброзон эд эс үүснэ. /Судасны хана хавагнаж склероз үүснэ. Арьс, арьсан доорхи эд ба гадаргуу бүгд нийлж фиброзон бүхэл (масс) үүсдэг.
15
Лимфийн хаванг үүссэн байдлаар нь
Мэс заслын дараа 3 сарын дотор үүссэн. 1 жилийн дотор үүссэн. 3 жилийн хугацаанд үүссэн 7 дээш жилийн дараа үүссэн гэж хувааж болно.
16
Хамшинж, шинж тэмдэг 1. Өвдөлт – булчингын чангарал 2. Хөдөлгөөний бууралт- Хөдөлгөөнийг хязгаарлаж үе хөшүүн болно. Үүнээс бусад холбох эд болон булчингын контрактур үүсч гар, чээж эвхсэн байдалтай. 3. Булчингын гүйцэтгэл буурах- Лимфийн зогсонгишил болсноор тухайн булчин хатуурч чангарах, булчингын хүч суларна. Хоёр гар мэдэгдэхүйц зөрөөтэй гар хөдөлгөхөд бэрхшээлтэй
17
4. Мэдрэхүй буурах- мөр болон тохой, гар, хуруу сарвууны булчингын механорецепторын хүлээн авах мэдрэхүй алдагдаж, буурна 5. Тэнцвэр буурах- Лимфийн зогсонгишил болсноор биеийн жингийн тэнцвэрт харьцаа алдагдана. Мөн түүнчлэн биеийн жин нэмэгдэх хэрээр тэнцвэр улам буурна. 6. Үйл ажилгааны хязгаарлалт - Мөрний далайц хязгаарлагдаж хувцас өмсөх болон бусад хэрэгцээт үйлдэл хийхэд хүндрэл, бэрхшээлтэй болно.
18
Лимфийн урсгалын зогсонгшилыг 3 хувааж хэмжилт хийнэ.
Лимфийн урсгалын зогсонгшилыг 3 хувааж хэмжилт хийнэ. Тохойн үенээс дээш 8 см Тохойн үенээс доош 8 см Бугуйн үе
19
Эмчилгээ хийгдэх үе шатыг 4 хуваана
Мэс заслын өмнөх үе Мэс заслын дараах эрт үе Эдгэрэлтийн үе- Мэс заслын дараах 8-н хоногоос 21 хоног хүртэл Дасгалжих үе - 3 долоо хоногоос дээших үе
20
Зүүн гарны лимфийн зогсонгшилийн шинж тэмдэг
21
Хөхний хавдрын мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ
Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт /Хэрхэн тухайн үеийг хамгаалах болон зөв хөдөлгөөн хийх зөв боолт хийх талаар/ Хөдөлгөөн засал эмчилгээ Лимф дренаж үүсгэх Уян бинт Хөдөлмөр засал эмчилгээ Сэтгэл засал Хоол эмчилгээ Протез, ортопедийн тусламж Сэргээн засах сувилахуйн тусламж, үйлчилгээ
22
Хөдөлгөөн засал эмчилгээ
Мэс засалын дараах эхний өдрөөс эхлэн хөдөлгөөн засал эмчилгээг хийнэ. Мэс заслын дараах 6-8 долоо хоног ROM дасгал, сунгалтын дасгал тунгалагийн хавангийн / lymphatic drainage / эмчилгээ хийсэн тохиолдолд дээд мөчний далайц бүрэн сэргэсэн байх ёстой. Хүчний дасгалыг мэс засалд орсноос хойш 4-6 долоо хоногын дараагаас хийж эхэлнэ. Мөчдийн далайц бүрэн сэргэж хүч сайжирсан гэж үзвэл давтан үзлэгийг 3- сарын дараа хийнэ.
23
Үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгох: Хэрхэн тухайн үеийг хамгаалах болон зөв хөдөлгөөн хийх талаар Лимфо дренаж : Лимфийн урсгалыг зөв чиглүүлэх, сорох хүчийг үүсгэх зорилгоор эрт үед хийж өгөх тусам үр дүнтэй. Хөшингө бууруулах: Идэвхитэй үений далайцын дасгал болон үений сул хөдөлгөөнийг сайжруулах мобилизаци хийх Буруу хөдөлгөөний улмаас үүсэх үений даралт болон механик гаралтай ачааллын улмаас үүсэх өвдөлтийг бууруулах: Булчингийн хүчийг сайжруулах, хөдөлгөөний буруу биомеханик засах болон туслах хэрэгсэл чиг ашиглан сунгалт хийх
24
Үений далайцыг сайжруулах: Булчин, үе холбоос болон зөөлөн эдийн хөдөлгөөний хязгаарлалтыг өвөрмөц эмчилгээний техник ашиглан сунгалт хийх Мэдрэл булчингийн хяналт, булчингийн хүч болон тэсвэрийг сайжруулах: Бага ачаалал бүхий эсэргүүцэлтэй дасгал хийлгэх Тэнцвэр сайжруулах: Тэнцвэр сайжруулах дасгал хийлгэх Биемах бодын тэсвэрт чанар сайжруулах: Зүрх судас амьсгалын эрхтэн тогтолцооны дэмжих ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх Аэроб, Анаэроб, аэробек дасгал хийлгэх Гар засал \manual therapy\ : Үений хөдөлгөөн сайжруулах зорилгоор гараах хийнэ\ моблизаци\
25
Лимф дренаж үүсгэх Тунгалагийн хавангийн массажийг өөрөө өөртөө тогтмол өдөр бүр хийж занших хэрэгтэй. Уян бинт Тунгалгийн хавангийн эмчилгээ хийлгэсний дараа 2 цаг уян бинтээр бага зэргийн даралттай бооно. Мөн гэрийн ажил хийх гадуур гарахдаа боох ёстой орой унтахдаа бинтээ авч гараа амраана.
26
Протез, ортопедийн тусламж
Зураг 5. Хөхний протезууд . Ажил амьдралд дасан зохицуулах ачааллыг тохируулж өгнө.
27
Хөхний хорт хавдрыг илэрүүлэх арга
Уг өвчний хам шинж, шинж тэмдэг байгааг илрүүлэх 40-с дээш наасанд эмчийн үзлэг жилд 1 удаа хамрагдаж байх Маммограмм хөхний рентраг авахуулах Эхосонография Хатгалт хийж эд эсийн шинжилгээ авах МRI зураг авхуулах
29
Хөхний хорт хавдраас урдчилан сэргийлэх
ХХ Хавдар үүсгэдэг шалтгаанууд одоогоор бүрэн таньж мэдэгдээгүй байна. Эмэгтэй хүний нас хүйс Амьдрах хугацаандаа эстрогенд өртөж байсан эсэх,эмэгтэй хүн бүр хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч байх хэрэгтэй. Үүнд: Эрүүл хооллох, биеийн жингээ зохистой хэмжээнд байлгах, тогтмол биеийн тэнцвэрийн дасгал хийх, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, тамхи татахгүй байх, хөхөө байнга өөрөө шалгаж байх.
32
АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА
Similar presentations
© 2025 SlidePlayer.com. Inc.
All rights reserved.